Экватор (Ekvator)
Gedeon richter
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг + 20 мг · 10 шахмал
10 мг + 20 мг · 30 шахмал
10 мг + 20 мг · 60 шахмал
5 мг + 10 мг · 10 шахмал
5 мг + 10 мг · 30 шахмал
20 мг + 5 мг · 10 шахмал
20 мг + 5 мг · 30 шахмал
20 мг + 5 мг · 60 шахмал
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдийн артерийн даралт ихсэх эмгэгийн үед хэрэглэнэ.
- Лизиноприл ба амлодипины тохирсон тунгаар даралт нь хянагдаж байгаа өвчтөнд ижил тунгийн хавсарсан бэлдмэлээр орлуулах эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
Лизиноприлтэй холбоотой:
- Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
- Асуумжид АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
- Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай
- Жирэмсний хоёр болон гурав дахь 3 долоо хоногтой эхэд хэрэглэхгүй (4.4 ба 4.6 хэсгээс үзнэ үү)
- Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® чихрийн шижин/ эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүйг анхаар (4.5 болон 5.1 хэсгээс үзнэ үү).
- Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® бэлдмэлийг сакубитрил\валсартантай хамт хэрэглэхгүй. Сакубитрил эсвэл валсартанийг хэрэглэсэн сүүлийн шахмалаас хойш 36 цагийн дараа Экватор® бэлдмэлийг хэрэглэнэ (4.4 болон 5.1 хэсгээс үзнэ үү).
Амлодипинтэй холбоотой:
- Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Хүнд хэлбэрийн артерийн гипотензи
- Кардиогенный шок
- Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
- Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
Экватор® нийлмэл шахмалтай холбоотой эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй (6.1 хэсгээс үзнэ үү).