Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Диован (Diovan)

    Siegfried Barbera S.L
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    80 мг

    Дээд үнэ
    1280 ₮
    ЭМД
    384 ₮
    Төлөх
    896 ₮

    160 мг

    Дээд үнэ
    1500 ₮
    ЭМД
    450 ₮
    Төлөх
    1050 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Насанд хүрэгчид болон 6-18насны хүүхдийн артерийн даралт ихсэлтэнд хэрэглэнэ. 
    • Зүрхний үйл ажиллагааны дутмагшил: Насанд хүрсэн, стандарт эмчилгээ тухайлбал шээс хөөх эм, хуруувчин цэцгийн бэлдмэлүүд болон ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч (АХФС) эсвэл бета блокатор зэргийг  хийлгэж байгаа эмчлүүлэгчдийн зүрхний үйл ажиллагааны дутмагшлын эмчилгээнд (Нью-Йоркын зүрхний нийгэмлэгийн ангиллаар II-IV бүлэг (NYHA)) хэрэглэх боловч нэг дор хавсруулан хэрэглэж болохгүй. Эдгээр бүх эмүүдийг заавал хэрэглэх шаардлагагүй. Диован® нь эдгээр эмчлүүлэгчийн өвчний явцыг сайжруулж, ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутмагшлын улмаас хэвтэн эмчлүүлэх хугацааг богиносгоно. Түүнчлэн Диован®-ыг плацеботой харьцуулахад зүрхний үйл ажиллагааны дутмагшлын даамжирлыг удаашируулж, NYHA-ын ангиллын дагуу үйл ажиллагааны ангилал мөн зүрхний дутагдлын шинж тэмдэг болон зовиур, цус шахан гаргах фракцыг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ. 
    • Шигдээсийн дараах байдал. Зүүн ховдлын агшилтын үйл ажиллагааны алдагдал ба/буюу зүүн ховдлын дутмагшлын шинж тэмдэг, илрэл ба рентген шинжилгээний мэдээлэл нь эмнэлзүйн хувьд тогтвортой эмчлүүлэгчдэд миокардийн цочмог шигдээсийн дараах амьдрах чадварыг сайжруулна.   
    • Зүрх судасны өндөр эрсдэлтэй ба артерийн даралт ихтэй насанд хүрсэн эмчлүүлэгчдэд глюкозын тэвчлийн алдагдал. Диован® -ыг 2р хэлбэрийн чихрийн шижингийн даамжирлыг удаашируулахын хамт зүрх судасны өндөр эрсдэлтэй, глюкозын тэвчлийн алдагдалтай, артерийн даралт ихсэлттэй насанд хүрсэн эмчлүүлэгчдийн амьдралын хэв маягийг өөрчлөхөд хэрэглэнэ.  
    • Валсартанд эсвэл бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, жирэмсэн, хөхүүл бол хэрэглэхийг цээрлэнэ. 
    • Ангиотензиний рецепторын антагонист (АРА) тухайлбал валсартан буюу ангиотензин-хувиргагч ферментийг саатуулагчийг (АХФс) 2р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд алискирентэй хамт хэрэглэхийг хориглоно. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380