АЦЦ Лонг (ACC Long)
Salutas Pharma GmbH
Эмийн хэлбэр
Уусдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
600 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Өтгөн, гадагшлахад хүндрэлтэй цэр дагалдсан амьсгалын замын өвчний үед цэрийг шингэлж, гадагшлуулахад хэрэглэнэ.
- Гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, бөглөрөлт үрэвсэл, бронхиолит, бронхэктази, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, томуу, муковисцидоз болон синуситийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ацетилцистеин эсвэл найрлагын аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний идэвхтэй шархлаатай бол хэрэглэхгүй.
- Үйлчлэгч бодисын агууламж өндөр тул 14-өөс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.