Ацетилцистеин (Acetylcysteine)
Жороор олгох нөхцөл
Жоргүй
ATC код
R05CB01
Чухал анхааруулга
- Эмчилгээний эхэнд цэр шингэрч, хэмжээ нь нэмэгдэж болно. Цэрээ ханиалгаж гаргаж чадахгүй бол биеийн байрлалыг өөрчлөн цэр гадагшлуулах эсвэл соруулах арга хэрэглэнэ.
- Багтраатай болон бронхоспазмын өгүүлэмжтэй хүнд тогтмол хянана. Бронхоспазм илэрвэл эмийг нэн даруй зогсооно.
- 2-оос доош насны хүүхдэд муколитик эм амьсгалын зам бөглөрүүлэх эрсдэлтэй тул хэрэглэхгүй.
- Нитроглицеринтэй хавсарч хэрэглэхэд артерийн даралт мэдэгдэхүйц буурч болно. Ууж хэрэглэдэг антибиотикийг ацетилцистеинээс 2 цагийн зайтай хэрэглэнэ.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурахад ацетилцистеин биеэс удаан гадагшилж, цусан дахь хэмжээ нэмэгдэж болно.
- Тогтсон тунгийн тохируулга байхгүй. Бөөрний үйл ажиллагаа хүнд буурсан үед болгоомжтой хэрэглэж, гаж нөлөөг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Ацетилцистеин элгэнд задардаг. Элэгний үйл ажиллагаа буурахад эм биеэс удаан гадагшилж, нөлөө нь удаан үргэлжилж болно.
- Тогтсон тунгийн тохируулга байхгүй. Элэгний үйл ажиллагаа хүнд буурсан үед болгоомжтой хэрэглэж, гаж нөлөөг тогтмол хянана.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Зөвхөн наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй.
- Ханиалгах рефлекс буурсан болон бие сул хүнд цэр хуримтлагдах эрсдэлтэй. Өглөө хэрэглэж, цэрээ гадагшлуулах чадварыг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
АЦЦ Лонг (ACC Long)
Salutas Pharma GmbHДэлгэрэнгүй
АЦЦ 200 (ACC 200)
Salutas Pharma GmbHДэлгэрэнгүй
АЦЦ-АМ (ACC-AM)
Армон эмийн үйлдвэрДэлгэрэнгүй
Ацесис (Atsesis)
Chemax Pharma LtdДэлгэрэнгүй
Ацесис акуте (Atsesis akute)
Chemax Pharma LtdДэлгэрэнгүй
Ацц-Нахиа (Atsts-Nakhia)
Нахиа импекс ХХКДэлгэрэнгүй
Бронхосолван 600 мг, 10 уут (Bronchosolvan Acetylcysteine)
Fortex Nutriceuticals LtdДэлгэрэнгүй
Мукософт (Mukosoft)
Adipharm EADДэлгэрэнгүй
Мукостен (Mukosten)
Medica Korea Co.,LtdДэлгэрэнгүй
Флуимуцил (Fluimutsil)
Zambon Switzerland LtdДэлгэрэнгүй
Флюлесс (Flyuless)
Монос эмийн үйлдвэрДэлгэрэнгүй
Флюлесс – Монос эмийн үйлдвэр (Flyuless)
Монос эмийн үйлдвэрДэлгэрэнгүй