АЦЦ 200 (ACC 200)
Salutas Pharma GmbH
Эмийн хэлбэр
Уусдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
200 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- АЦЦ 200 – өтгөн цэрийг шингэрүүлэх зорилгоор хэрэглэдэг цэр шингэлэх бэлдмэл бөгөөд цэрийг амьсгалын замаас гадагшлахыг хөнгөвчилдөг.
- АЦЦ 200 бэлдмэлийг өтгөн цэр ба ялгарахад хүндрэлтэй цэр үүсэж дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчний үед хэрэглэнэ. Үүнд: гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл, ларинготрахеит, уушгины үрэвсэл, гуурсан хоолой тэлэгдэх өвчин (бронхэктази), бронхиолит орно.
- АЦЦ 200 бэлдмэлийг түүнчлэн муковисцидоз, цочмог ба архаг синусит, дунд чихний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэнэ.
- ЦЭЭРЛЭЛТ
- Ацетилцистеин эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Идэвхтэй идэгдмэл шархлаа
- 2-оос доош насны хүүхэд
- Онцгой анхааруулга ба авах арга хэмжээ
- Бронхын багтраатай өвчтөнийг сайтар хянана. Гуурсан хоолойн агчил үүсэх үед АЦЦ 200 бэлдмэлийг шууд зогсоож тохирсон эмчилгээг эхэлнэ.
- Шархлааны өгүүлэмжтэй өвчтөнд, ялангуяа хоол боловсруулах замын салст бүрхүүлийг цочроох үйлдэлтэй эмийн бэлдмэлийг хамт хэрэглэх үедээ болгоомжлохыг зөвлөнө.
- АЦЦ 200 бэлдмэлийг хэрэглэснээр бронхын шүүрэл шингэрч улмаар түүний эзлэхүүн ихсэхэд хүргэж (ялангуяа эмчилгээний эхэнд) болно. Цэрээ ханиалгаж ховхолж гаргах боломжгүй (ховхролт хангалтгүй байх) үед тохирсон арга хэмжээг (гуурс (дренаж), сорох гэх мэт) авах хэрэгтэй.
- Маш ховор тохиолдолд Стивенс-Джонсон болон Лайеллын хам шинж зэрэг арьсны хүнд явцтай урвал ажиглагдах ба энэ нь илрэх цаг хугацааны хувьд ацетилцистеин хэрэглэхтэй давхцдаг. Арьс ба салст бүрхүүлийн зүгээс өөрчлөлт илэрвэл АЦЦ 200 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз).
- Гистамины үл зохицлын үед болгоомжлох хэрэгтэй ба АЦЦ 200 бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь ацетилцистеин нь гистамины солилцоонд нөлөөлдөг учир түүний үл зохицлын шинж (жишээ нь толгой өвдөх, шуухинаа, загатнаа) илрэхэд хүргэж болно.
- Хүүхэд
- 2-оос доош насны хүүхдийн амьсгалын замын онцлог болон ханиалгах чадвар хязгаарлагдмал байдаг учир цэр шингэлэх эм хэрэглэх нь амьсгалын замд бөглөрөл үүсгэж болно. Иймээс цэр шингэлэх эм, ялангуяа АЦЦ 200 бэлдмэлийг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй (“Цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
- 1 хөөсөрч уусдаг шахмал ойролцоогоор 4,3 ммоль (98.8 мг) натри (хоолны давсны үндсэн бүрэлдэхүүн) агуулдаг бөгөөд энэ нь насанд хүрсэн хүнд зөвлөдөг натрийн хоногийн дээд хэрэгцээний 4,94%-тай тохирдог. Үүнийг давсны (натри) агууламж бага хоолны дэглэм барьж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй.
- 1 хөөсөрч уусдаг шахмал 0,01 талхны нэгж агуулдаг. Үүнийг чихрийн шижинтэй өвчтөн анхаарах хэрэгтэй.
- Бэлдмэл лактоз агуулдаг тул түүнийг удамшлын ховор тохиолдох эмгэг болох галактозын үл зохицол болон лактазын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.