Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Дифлюкан (Diflucan)

    Fareva Amboise
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    2мг/мл-50мл

    Савлагаа: 1 ширхэг
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын шингэн
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Флуконазолыг насанд хүрэгчдэд дараах мөөгөнцрийн халдварыг эмчлэхэд хэрэглэнэ:
    • криптококкын менингит («Онцгой анхааруулга» хэсгийг үзнэ үү);
    • кокцидиодомикоз («Онцгой анхааруулга» хэсгийг үзнэ үү);
    • инвазив кандидоз;
    • салст бүрхүүлийн кандидоз, үүнд. ам залгиурын кандидоз, улаан хоолойн кандидоз, кандидури ба арьс салст бүрхүүлийн архаг кандидоз
    • амны хөндийн архаг атрофийн кандидоз (хиймэл шүд зүүсэнтэй холбоотой), амны хөндийн эрүүл ахуй эсвэл хэсэг газрын эмчилгээ хангалтгүй үед
    • Флуконазолыг насанд хүрэгчдэд дараах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ:
    • дахих өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд криптококкийн менингитийн дахилтаас;
    • ХДХВ-ийн халдвартай өвчтөнд ам залгиурын кандидоз ба улаан хоолойн кандидозын дахилт үүсэх өндөр эрсдэлтэй;
    • удаан үргэлжилсэн нейтропенитэй өвчтөнүүдэд кандидозын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор (жишээлбэл, хими эмчилгээ хийлгэж буй гемобластозтой өвчтөнүүд, эсвэл гематопоэтик үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж буй өвчтөнүүд гэх мэт) («Фармакодинамик» хэсгийг үзнэ үү).
    • Терфенадин: Азолын уламжлалын мөөгөнцрийн эсрэг эм ба терфенадиныг хамт хэрэглэж байгаа тохиолдолд QT интерваль уртассаны дүнд хүнд явцтай зүрхний хэмнэл алдагдал үүснэ.
    • Флуконазолыг хоногт 200 мг-р хэрэглэж байгаа үед QT интерваль уртасдаг эсэх нь тогтоогдоогүй.
    • Харин хоногт 400 мг-р хэрэглэж байгаа үед цусан дахь терфенадины концентраци илэрхий ихэсдэг.
    • Флуконазолыг хоногт 400 мг-с их тунгаар хэрэглэж байгаа үед терфенадиныг хамт хэрэглэхгүй.
    • («Хориглох заалт» гэсэн хэсгийг үзнэ үү).
    • Флуконазолыг хоногт 400 мг-аас бага тунгаар терфенадинтай хамт нарийн хяналтын дор хэрэглэнэ.
    • Астемизол: Флуконазолыг астемизол болон цитохром Р450 системийн оролцоотой метаболизд ордог бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд эдгээр бэлдмэлийн цусан дахь концентраци нь ихэсдэг.
    • Цусны сийвэн дэхь астемизолын концентраци ихэссэнээс зүрхний цахилгаан бичлэгт QT интерваль уртасдаг ба зарим тохиолдолд ховдлын тахисистол хэлбэрийн « пируэт» (torsade de pointes) хэм алдагдал илэрч болно.
    • Иймээс флуконазолыг астемизолтой хамт хэрэглэхгүй.
    • Пимозид: In vitro ба in vivo судалгаанууд хийгдээгүй ч гэсэн флуконазолыг пимозидтой хамт хэрэглэхэд пимозидийн метаболиздыг дарангуйлахад хүргэдэг.
    • Цусны сийвэн дэхь пимозидийн концентраци ихэссэнээс зүрхний цахилгаан бичлэгт QT интерваль уртасдаг ба зарим тохиолдолд ховдлын тахисистол хэлбэрийн « пируэт» (torsade de pointes) хэм алдагдал илэрч болно.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7493