Асиглия Мет (Asiglia Met)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг / 1000 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчдэд метформины зөвшөөрөгдсөн дээд тунгаар дан эмчилгээ хийхэд гликемийн хяналт хангалтгүй эсвэл ситаглиптин ба метформиныг тусад нь хавсран хэрэглэж байсан үед хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнд нэмэлтээр хэрэглэнэ.
- Метформин ба сульфонилмочевины зөвшөөрөгдсөн дээд тунгаар хяналт хангалтгүй үед сульфонилмочевинтэй гурвалсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Метформин ба PPAR-γ агонистын зөвшөөрөгдсөн дээд тунгаар хяналт хангалтгүй үед PPAR-γ агонисттай гурвалсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Тогтвортой тунт инсулин ба метформиноор гликемийн хяналт хангалтгүй үед инсулинтай гурвалсан эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ситаглиптин, метформин эсвэл бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Сүүн хүчлийн ацидоз, чихрийн шижингийн кетоацидоз зэрэг бодисын солилцооны цочмог ацидоз болон чихрийн шижингийн комын урьдал үед хэрэглэхгүй.
- ТШХ <30 мл/мин бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Шингэн алдалт, хүнд халдвар, шок, иод агуулсан тодосгогчийг судсаар хэрэглэх зэрэг бөөрний үйл ажиллагааг огцом өөрчилж болзошгүй нөхцөлд хэрэглэхгүй.
- Зүрх, амьсгалын дутагдал, шинэхэн миокардийн шигдээс, шок зэрэг эдийн гипокси үүсгэх цочмог болон архаг өвчний үед хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагааны алдагдал, архины цочмог хордлого, архидалтын үед хэрэглэхгүй.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.