Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Гентамицин – Ninhua Group Co.,Ltd

    Ninhua Group Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    80мг-2мл – 10

    Савлагаа: 10
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | F20170620JP06197
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Гентамицин нь бактер устгах өргөн хүрээний үйлдэлтэй аминогликозидын бүлгийн антибиотик юм. Энэ нь гентамицинд мэдрэг бактериар үүссэн халдварыг эмчлэхэд хэрэглэнэ. Үүнд:
    • Шээсний замын халдвар
    • Амьсгалын замын халдвар
    • Хэвлийн хөндийн халдвар
    • Төв мэдрэлийн тогтолцооны халдвар
    • Нярайн хүнд хэлбэрийн халдвар
    • Энэ нь ихэвчлэн дараах бактерийн омгуудын эсрэг идэвхтэй байдаг. Escherichia coli, Klebsiella spp., Proteus spp. (индол эерэг ба индол сөрөг), Pseudomonas aeruginosa, стафилококк, Enterobacter spp., Citrobacter spp. болон Providencia spp.
    • Бактерийн эсрэг эмийг зохистой хэрэглэх үндэсний албан ёсны удирдамжийг мөрдөхөд анхаарах хэрэгтэй.
    • Үйлчлэгч бодис эсвэл туслах бодисуудын аль нэгэнд хэт мэдрэг байдал.
    • Миастени гравис.
    • Онцгой анхааруулга, болгоомжлол:
    • Сонсгол ба бөөр хордуулах нөлөө
    • Аминогликозид, түүний дотор гентамициныг хэрэглэсний дараа сонсгол хордуулах шинж тэмдэг илэрсэн. Тэнцвэр алдагдах, сонсгол алдагдах зэрэг шинж тэмдгүүд нь эргэхгүй байж болно. Эрсдэлт гол хүчин зүйлүүд нь бөөрний дутагдал, өндөр тун, удаан хугацааны эмчилгээ, нас (нярай/нялх хүүхэд болон өндөр настан) юм. Сонсгол ба бөөр хордуулах шинж чанартай тул эмчилгээний өмнө, эмчилгээний явцад болон дараа нь дотор чихний үүдэвч, дун болон бөөрний үйл ажиллагааг хянана. Сийвэнгийн түвшинг тодорхойлохдоо гентамициныг өдөрт нэг удаа хэрэглэх үед дээд концентрацыг 10 мг/л-ээс хэтрүүлэхгүй, доод концентрацыг 1 мг/л-ээс хэтрүүлэхгүй, харин өдөрт хоёр удаа хэрэглэх үед доод концентрацыг 2 мг/л-ээс хэтрүүлэхгүй байхыг анхаарна.
    • Сонсгол ба бөөр хордуулах эрсдэл нь эмийн нийт өртөлтийн түвшинтэй холбоотой болох зарим нотолгоо байгаа тул эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмнэлзүйн эдгэрэлтэд тохирсон хамгийн богино байх шаардлагатай. Бөөрний үйл ажиллагаа буурсан зарим эмчлүүлэгчдэд цусан дахь мочевин-азот түр зуур ихсэх байдал ажиглагдсан бөгөөд энэ нь эмчилгээний явцад эсвэл зогсоосны дараа нь хэвийн хэмжээнд эргэж хүрдэг. Бөөрний үйл ажиллагааны түвшингээс хамааран тунгийн давтамжийг тохируулах нь чухал юм.
    • Митохондрийн ДНХ-ийн мутаци (ялангуяа 12S рРНХ генийн нуклеотид 1555 А нь G-ээр солигдох)-тай эмчлүүлэгчдэд эмчилгээний явцад сийвэн дэх аминогликозидын түвшин зөвлөмж хэмжээнд байсан ч хоруу чанар нэмэгдэх эрсдэлтэй. Эдгээр хүмүүст эмийн өөр сонголт хийх хэрэгтэй. Эхийн талаасаа холбогдох мутаци эсвэл аминогликозидоос үүдэлтэй сонсголын алдагдалтай хүмүүст эмчилгээ эхлэхээс өмнө өөр эмчилгээний арга эсвэл генетикийн шинжилгээ хийхийг харгалзан үзэх шаардлагатай. Митохондрийн мутаци нь ховор тохиолддог бөгөөд энэ нөлөөний илрэх магадлал тодорхойгүй байна.
    • Ихээхэн таргалалттай тохиолдолд гентамицины сийвэнгийн концентрацыг сайтар хянах бөгөөд тунг бууруулах хэрэгтэй. Гаж нөлөөнөөс сэргийлэ хийн тулд элэгний үйл ажиллагаа болон лабораторийн үзүүлэлтүүдийг эмчилгээний өмнө, явцад болон дараа нь тогтмол хянахыг зөвлөдөг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7382