Глюкованс (Glucovance)
Merck Sante S.A.S
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг + 2.5 мг · 30 шахмал
500 мг + 5 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 18 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдэд хэрэглэнэ.
- Метформин ба глибенкламидыг тус тусад нь хавсран хэрэглэж, цусан дахь глюкозын түвшин тогтвортой хянагдаж байгаа өвчтөний эмчилгээг орлуулах зориулалттай.
Эсрэг заалт
- Метформин, глибенкламид, бусад сульфонилмочевин эсвэл сульфонамидын уламжлал, туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- 1-р хэлбэрийн чихрийн шижин болон чихрийн шижингийн прекомын үед хэрэглэхгүй.
- Бодисын солилцооны ацидоз, сүүн хүчлийн ацидоз, чихрийн шижингийн кетоацидозын үед хэрэглэхгүй.
- Бөөрний хүнд дутагдалтай буюу түүдгэнцрийн шүүлтийн хурд 30 мл/мин-ээс бага үед хэрэглэхгүй.
- Шингэн алдалт, хүнд халдвар, шок зэрэг бөөрний үйл ажиллагааг гэнэт муутгах нөхцөлд хэрэглэхгүй.
- Эдийн гипокси үүсгэх зүрхний декомпенсацитай дутагдал, амьсгалын дутагдал, зүрхний шигдээс, шокын үед хэрэглэхгүй.
- Элэгний дутагдал, архины хурц хордлого, порфирийн үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- Миконазолтой хамт хэрэглэхгүй.
- Удамшлын галактоземи, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдал, лактазын дутагдалтай бол хэрэглэхгүй.
- 18 нас хүрээгүй хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхгүй.