Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Дифлюкан – Fareva Amboise

    Fareva Amboise
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    150мг – 1 капсул

    Савлагаа: 1 капсул
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    капсул | F20110502JP02730

    50мг – 7 капсул

    Савлагаа: 7 капсул
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    капсул | F20110502JP02731
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Дифлюканыг мөөгөнцрийн халдварын эмчилгээнд («Фармакодинамик» хэсгийг үзнэ үү) хэрэглэнэ.
    • Бэлдмэлийг насанд хүрэгчдэд дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ:
    • криптококкын шалгаант менингит («Тусгай анхааруулга» хэсгийг үзнэ үү);
    • кокцидиоидомикоз («Тусгай анхааруулга» хэсгийг үзнэ үү);
    • нэвчилтэд кандидоз;
    • салст бүрхүүлийн кандидоз, ялангуяа амны хөндий, залгиур, ходоод, шээсэнд кандида илрэх, арьс – салс бүрхүүлийн архаг кандидоз;
    • амны хөндийн архаг тэжээл дутлын кандидоз (хиймэл шүдтэй холбоотой) амны хөндийн эрүүл ахуй, хэсэг газрын эмчилгээний дутлаас шалтгаалсан;
    • хэсэг газрын эмчилгээ хийх боломжгүй үтрээний цочмог ба дахилтат кандидоз;
    • хэсэг газрын эмчилгээ хийх боломжгүй эр бэлэг эрхтний кандидоз;
    • арьсны мөөгөнцөр, хөлийн ул, их бие, цавины мөөгөнцөр, олон өнгөт үлд, онихомикоз, арьсны кандидозын халдвар;
    • tinea unguium (онихомикоз), бусад эмийн эмчилгээ хийх боломжгүй үед.
    • Флуконазолыг насанд хүрэгчдэд дараах өвчнөөс урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ:
    • криптококкийн менингит дахих өндөр эрсдэлтэй насанд хүрэгчдэд дахилтаас сэргийлж;
    • ам, залгиур хоолойн дахилтат кондидоз, ДОХ халдвартай ходоодны кандидоз үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд;
    • үтрээний мөөгөнцрийн дахилтын давтамжийг (жилд 4 түүнээс их) багасгах зорилгоор;
    • үргэлжилсэн нейтропенитэй өвчтөнд кандидозын халдварын дахилтаас сэргийлэхэд (гемобластоз, хим эмчилгээт өвчтөн эсвэл цусны үүдэл эсийн шилжүүлэн суулгасан өвчтөн («Фармакокинетик» хэсгийг үзнэ үү))
    • Флуконазолыг гүйцэд төрсөн нярай, бага насны болон бага сургуулийн насны хүүхдүүд, 0-17 насны өсвөр насныханд хэрэглэж болно.
    • Флуконазолыг салст бүрхүүлийн кандидоз (ам залгиурын ба улаан хоолойн кандидоз), инвазив кандидоз, криптококкийн менингит, дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд кандидозын халдвараас урьдчилан сэргийлэхэд ашигладаг. Флуконазолыг дахилт үүсэх өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд криптококкийн менингитийн дахилтаас сэргийлэхийн тулд барих эмчилгээнд хэрэглэж болно («Тусгай анхааруулга» хэсгийг үзнэ үү).
    • Өсгөвөрлөх арга болон бусад лабораторийн аргуудын үр дүн мэдэгдэхээс өмнө эмчилгээг эхлүүлж болно. Гэхдээ эдгээр үр дүн тодорхой болсны дараа халдварын эсрэг эмчилгээнд зохих тохируулга шаардлагатай.
    • Мөөгөнцрийн эсрэг эмийг зохих ёсоор хэрэглэх албан ёсны удирдамжийг анхаарч үзэх хэрэгтэй.
    • Флуконазолд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд, флуконазолтой бүтцээрээ төстэй азолын уламжлалын бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
    • Флуконазолыг хоногт 400мг-с дээш тунгаар олон удаа хэрэглэх бол терфенадиныг хамт хэрэглэхгүй. QT интервал уртасдаг болон цитохромын Р450 CYP3A4 изоферментийн тусламжтайгаар хувиралд орох эмүүд болох цизаприд, астемизол, эритромицин, пимозид ба хинидин зэрэг эмтэй хамт хэрэглэхгүй («Онцгой анхааруулга», «Эмийн харилцан нөлөө» хэсгийг үзнэ үү).

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7381