Деферазирокс (Deferasirox)
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
V03AC03
Фармакологийн ангилалЭмчилгээний бүлэг
Чухал анхааруулга
- Деферазирокс нь удаан хугацааны цус сэлбэлтээс болж бие махбодод хуримтлагдсан илүүдэл төмрийг гадагшлуулах эм.
- Бөөр, элэгний ноцтой хүндрэл болон ходоод гэдэсний цус алдалт үүсч болзошгүй. Эмчилгээний өмнө болон явцад бөөр, элэгний үйл ажиллагааг тогтмол хянана.
- Хараа, сонсгол муудаж болзошгүй тул тогтмол шалгуулна.
- Хэвлийгээр хүчтэй өвдөх, цустай бөөлжих, өтгөн хар гарах, шээс эрс багасах үед эмийг зогсоож яаралтай эмчид хандана.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хүнд дутагдал эсвэл түүдгэнцрийн шүүлтийн хурд бага үед хэрэглэхгүй.
- Бөөрний үйл ажиллагаа буурах шинж илэрвэл тунг бууруулж эсвэл эмчилгээг түр зогсооно. Креатининыг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Элэгний дунд зэргийн дутагдалд тунг бууруулж, элэгний үйл ажиллагааг тогтмол хянана.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд гаж нөлөө илүү тохиолдож болзошгүй тул болгоомжтой хэрэглэж, бөөр, элэгний үйл ажиллагааг нягт хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Жаденю (Jadenu)
S.C. Sandoz S.R.L.,Дэлгэрэнгүй
Жаденю
Novartis pharma Stein AGДэлгэрэнгүй