Кларуктам (Klaruktam)
Ruzpharma LLC
Эмийн хэлбэр
Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1000 мг + 500 мг · №1
Хэрэглэх заалт
- Цефотаксим, сульбактам хосолсон бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчнүүд: төв мэдрэлийн тогтолцоо (ялангуяа листерээс бусад шалтгаантай менингит), амьсгалын доод зам болон чих хамар хоолой, шээс дамжуулах зам, яс, үе, арьс, зөөлөн эд (халдварлагдсан шарх, түлэгдэл), бага аарцгийн эрхтнүүдийн халдвар, заг хүйтэн, хэвлийн гялтангийн үрэвсэл, үжил, хэвлийн дотоод халдвар, эндокардит, Лаймын өвчин (боррелиоз), дархлаа дутмагшлын суурин дээрх халдвар.
- Мэс ажилбарын өмнө болон дараа үүсэх халдвараас сэргийлэх (ялангуяа урологийн, эх барих, эмэгтэйчүүдийн, хоол боловсруулах замын).
Эсрэг заалт
- Сульбактам, цефотаксим эсвэл бусад цефалоспоринуудад хэт мэдрэгшилтэй байх.
- Лидокаиныг уусгагчаар хэрэглэдэг эмийн хэлбэрүүдийн хувьд:
- лидокаинд эсвэл бусад амидын төрлийн хэсэг газрын мэдээ алдуулах бэлдмэлүүдэд хэт мэдрэг
- Зүрхний хэмнэл үүсгэгч аппарат суулгаагүй атлаа зүрхний хоригтой
- хүнд хэлбэрийн зүрхний дутагдал
- венийн судсанд тарьж хэрэглэх
- 2,5 нас хүртэлх хүүхдэд булчинд тарьж хэрэглэх
- Болгоомжтой хэрэглэх
- Өвчний түүхэндээ пенициллинд харшилтай өвчтөнд (харшлын солбицсон урвал явагдах эрсдэлтэй), аминогликозидуудтай хавсран хэрэглэх, бөөрний архаг дутагдал, нярай үед (венийн судсанд тарьж хэрэглэх).