Opens in a new tab
Нэвтрэх
  • Липримар (Liprimar)

    Pfizer Manufacturing Deutschland GmbH
    Эмийн хэлбэр
    Хальсан бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    10 мг · 30 шахмал
    20 мг · 30 шахмал
    40 мг · 30 шахмал
    80 мг · 30 шахмал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Анхдагч гиперхолестеринеми (гетерозигот гэр бүлийн ба гэр бүлийн бус гиперхолестеринеми (Фредериксоны ангиллаар IIа хэлбэр))
    • Хавсарсан (холимог) гиперлипидеми (Фредериксоны ангиллаар IIa ба IIb хэлбэр)
    • Дисбеталипопротеинеми (Фредериксоны ангиллаар III хэлбэр) (хоолны дэглэм дээр нэмэлт болгож)
    • Хоолны дэглэмд тэсвэртэй, гэр бүлийн дотоод гипертриглицеридеми (Фредериксоны ангиллаар IY хэлбэр)
    • Хоолны дэглэм болон эмийн бус бусад эмчилгээний аргад үр дүн хангалтгүй байгаа гомозигот гэр бүлийн гиперхолестеринеми
    • Зүрхний цус хомсрох өвчний эмнэлзүйн илрэлгүй боловч түүнийг үүсгэх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлтэй (никотины хамаарал, , , цусны сийвэн дэх Хс-БНЛП-ын концентраци бага байх, удамшлын өртөмтгий байдал, ялангуяа дислипидемийн суурин дээр) өвчтөний судасны хүндрэлийн анхдагч урьдчилан сэргийлэлт
    • Дахин судасжуулах шаардлага ба зүрхний бахын улмаас эмгэлэгт давтан хэвтэх, цус харвалт, зүрхний булчингийн шигдээс, нас баралт зэргийн нийт үзүүлэлтийг багасгах зорилгоор зүрхний цус хомсрох өвчтэй өвчтөний судасны хүндрэлийн хоёрдагч урьдчилан сэргийлэлт.
    • Хүүхдийн практикт 10-17 насны өвчтөнд:
    • Хоолны дэглэм барихад дараах нөхцөл илэрсэн, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөнд нийт холестерин, холестерин бага нягтралтай липопротеид ба аполипопротеин В-ын түвшинг бууруулах зорилгоор хоолны дэглэм дээр нэмэлт болгож хэрэглэнэ:
    • а. Хс-БНЛП-ын түвшин ≥ 190мг/дл
    • б. Хс-БНЛП-ын түвшин ≥ 160мг/дл ба:
    • Залуу насанд судасны өвчний тохиолдол илэрсэн гэр бүлийн өгүүлэмжтэй эсвэл
    • судасны өвчин үүсгэх хоёр ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөн
    • Цээрлэлт
    • Липримарыг дараах өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ:
    • Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис эсвэл ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс (“Тоон ба чанарын найрлага” хэсгийг үз)
    • Элэгний өвчний идэвхтэй үе шат эсвэл цусны ийлдэс дэх трансаминазын идэвх шалтгаан тодорхойгүйгээр тогтвортой ихсэх (хэвийн хэмжээний дээд хязгаараас 3-аас олон дахин ихсэх)

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !