Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Новомикс 30 Флекспен – Novo Nordisk A/S

    Novo Nordisk A/S
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    100 ед/мл-3мл – 5

    Савлагаа: 5
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20120729AP03075
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Идэвхтэй бодис болон түүний найрлагын аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн
    • Гипогликеми
    • Өвөрмөц болгоомжлол ба анхааруулга
    • Зохимжгүй тунгаар хэрэглэх буюу эмчилгээг зогсоох үед ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнүүдэд гипогликеми болон үхлийн аюултай кетоацидоз үүсч болох юм. Хооллолт дутмаг байх, биеийн хүчний гэнэтийн ачааллаас болж гипогликеми үүсэж болно. Хүний 2 шатлалт инсулинтэй харьцуулвал Новомикс 30 нь тарьж хэрэглэсний дараа 6 цаг хүртэлх хугацаанд глюкозыг буулгаж чаддагаараа онцлогтой. Энэ нь хувь хүнд дасан зохицох боломж үүсгэх сайн талтай бөгөөд инсулины тунг тохируулах болон хооллолтоор зохицуулахад эерэг нөлөөтэй. Инсулиныг тогтмол хэрэглэж байгаа буюу цусны сахарыг нарийн хянаж байгаа тохиолдолд заримдаа гипогликемийн шинж өөрчлөгдөж болохыг өвчтөнд зөвлөх ёстой. Ноцтой гипогликемийн үед цусны сахарыг нарийн хянаж байх шаардлагатай бөгөөд эмчилгээний тунд анхааран зохицуулах шаардлагатай. Новомикс 30 ийг хоолтой ойрхон хэрэглэх ёстой. Түүний үйлдэл нь хурдан эхлэх учраас хавсарсан эмгэгтэй өвчтөн буюу бусад эмийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөнүүдэд хоолны шимэгдэлт удааширч болзошгүй. Хавсарсан өвчнүүд тухайлбал, халдваруудын үед өвчтөний инсулины хэрэгцээ ихэсдэг. Нэг төрлийн инсулинээс нөгөө төрлийн инсулинд шилжиж байгаа өвчтөнүүдэд гипогликемийн эрт дохиолох шинж өөрчлөгдөн бүдгэрч болно. Шинэ төрлийн инсулин эсвэл өөр үйлдвэрлэгчийн инсулинд шилжихдээ сайтар хянаж байх шаардлагатай. Тунгийн зөрөө, үйлдвэрлэгчийн ялгаа (үйлдвэрлэгч), төрөл, гарал үүсэл (амьтаны, хүний, хүний инсулины аналог), үйлдвэрлэлийн технологиос шалтгаалж (рекомбинант технологи, амьтнаас гаргаж авах) эмчилгээний тунг өөрчлөх шаардлага тулгарна.
    • Новомикс 30 ийг хэрэглэхдээ өвчтөнд түүний хэрэглэж байсан инсулины ердийн тунг өөрчлөх шаардлага гарч болох юм. Хэрэв тун зохицуулалт шаардагдвал түүнийг эхний тун эсвэл эмчилгээний эхний долоо хоног болон эхний сарын туршид хийж болдог. Биеийн хүчний ачаалалтай байгаа болон эсвэл хооллолт нь өөрчлөгдсөн өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй. Ялангуяа биеийн хүчний ачаалалтай өвчтөнд хооллосны дараахан гипогликеми үүсэх өртөмж нэмэгддэг. Инсулины суспензийг инсулины шахуургаар хэрэглэж болохгүй. Бусад инсулин эмчилгээний нэгэн адил тарьсан хэсэгт өвдөх, загатнах, халуу оргих, хавагнах болон үрэвсэх зэрэг урвалууд илэрч болох юм. Тариаг тарих талбайн хүрээнд хатгалтын цэгийг өөрчлөх замаар дээрх урвалуудыг багасгах буюу сэргийлэх боломжтой. Эдгээр урвал нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дотор аяндаа арилдаг. Ховор тохиолдолд тарьсан газар хэрэглэсэн сөрөг урвалын улмаас Новомикс 30 ийг хэрэглэхийг зогсоох шаардлага гарч болзошгүй.
    • Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл
    • Олон тооны эмийн бэлдмэлүүд глюкозын метаболизмын талаас харилцан нөлөөлөл үүсгэж болох юм.
    • Дараах эмийн бэлдмэлүүд өвчтөний инсулины хэрэгцээг бууруулж болно: ууж хэрэглэх чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүд, моноаминоксидазаг хориглох бэлдмэлүүд, сонгомол бус бетта адреноблокаторууд, ангиотензинконвертаза ферментийг саатуулах эмүүд, салицилатууд, архи, анаболик стеройдууд болон сульфаниламидын бэлдмэлүүд.
    • Дараах бэлмэлүүд өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэж болно: ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд, тиазидууд, глюкокортикойдууд, бамбай булчирхайн дааврууд, симпатомиметикууд, өсөлтийн дааврууд болон даназол. Бетта блокаторууд гипогликемийн шинж тэмдгийг бүдгэрүүлж болох бөгөөд гипогликемигээс гарах хугацааг уртасгадаг. Остреотид/ланреотид хэмээх эмүүд нь хоёулаа инсулины хэрэгцээг ихэсгэдэг. Архи нь инсулины глюкоз бууруулах нөлөөг эрчимжүүлэн уртасгадаг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380