Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Ондаленз (Ondalenz)

    Nerhadou International for Pharmaceutical and Nutraceuticals
    Эмийн хэлбэр
    Аманд уусдаг хальс
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    4mg · №5

    Бүртгэлийн дугаар: FT20250919AP08919

    8 mg · №5

    Бүртгэлийн дугаар: FT20250919AP08920
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Насанд хүрэгчидэд:
    • Бөөлжилт дунд зэрэг сэдээх хими эмчилгээнээс үүдэлтэй цочмог дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэх.
    • Бөөлжилт дунд болон өндөр зэргээр сэдээх хими эмчилгээнээс үүдэлтэй цочмог дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэх
    • Бөөлжилт өндөр зэргээр сэдээх туяа эмчилгээнээс үүдэлтэй цочмог дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэх
    • Хагалгааны дараах дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэлт, эмчлэхэд
    • Бага насны хүүхдэд:
    • ≥6 сартай хүүхдэд хими эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийн эмчилгээнд
    • ≥4 насны хүүхдэд мэс заслын дараах дотор муухайрах, бөөлжилтөөс (PONV) урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэнэ.
    • Ондансетрон эсвэл бусад сонгомол 5-HT3 рецепторын антагонистууд (жишээ нь, гранисетрон, доласетрон) эсвэл 6.1-р хэсэгт жагсаасан туслах бодисуудын аль нэгэнд хэт мэдрэг бол.
    • Ондансетроныг апоморфин гидрохлоридтой хамт хэрэглэх үед гипотензи, ухаан алдалт үүссэн талаарх мэдээллүүдийг үндэслэн апоморфиныг хамт хэрэглэхийг хориглоно.
    • 4 Хэрэглээнд тавигдах анхааруулга, урьдчилан сэргийлэлт
    • Бусад сонгомол 5HT3 рецепторын антагонистуудад хэт мэдрэгшилтэй өвчтөнүүдэд хэт мэдрэг байдлын урвал үүсэлт бүртгэгдсэн. Амьсгалын замын эмгэгийг шинж тэмдгийн дагуу эмчлэх шаардлагатай бөгөөд эмч нар хэт мэдрэгийн урвалын урьдал шинж тэмдгүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
    • Ондансетрон нь тунгаас хамаарч QT интервалыг уртасгадаг (Эмнэл зүйн судлалыг үзнэ үү). Нэмж дурдахад ондансетроныг хэрэглэдэг өвчтөнүүдэд Torsade de Pointes маркетингийн дараах тохиолдлууд мэдээлсэн. Төрөлхийн урт QT хам шинжтэй өвчтөнд ондансетрон хэрэглэхээс зайлсхий. Ондансетроныг QTc-ийн уртсалтай эсвэл үүсч болзошгүй өвчтөнүүдэд, үүнд электролитийн хэвийн бус байдал, зүрхний архаг дутагдал, брадиаритми эсвэл QT уртасгах эсвэл электролитийн хэвийн бус байдалд хүргэдэг бусад хэрэглэдэг өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
    • Ондансетроныг хэрэглэхээс өмнө гипокалиеми болон гипомагниемийг засах шаардлагатай. Ондансетрон болон бусад серотонинерги эмийг (серотонины мэдрэлийн төгсгөл рүү эргэн орохыг дарангуйлагч (SSRI) болон серотонины норадреналины мэдрэлийн төгсгөл рүү эргэн орохыг дарангуйлагч) хамт хэрэглэсний дараа серотонины хам шинжтэй (сэтгэцийн байдал өөрчлөгдсөн, автономит тогтворгүй байдал, мэдрэл булчингийн эмгэг зэрэг) өвчтөнүүдийг тодорхойлсон маркетингийн дараах тайлангууд байдаг. Ондансетрон болон бусад серотонерги эмүүдийг хавсарч хэрэглэх нь эмнэлзүйн үндэслэлтэй бол өвчтөнийг зохих ёсоор ажиглана.
    • Ондансетрон нь бүдүүн гэдсээр дамжих хугацааг уртасгадаг тул цочмог гэдэсний түгжрэлийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд хэрэглэсний дараа сайтар хянах шаардлагатай.
    • Гүйлсэн булчирхайн мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд ондансетрон нь дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэх ба далд цус алдалтыг бүдэгрүүлэх боломжтой. Тиймээс ондансетроныг хэрэглэсний дараа ийм өвчтөнүүдийг анхааралтай ажиглах хэрэгтэй.
    • Бага насны иргэдэд
    • Ондансетроныг элэгний хордуулах хими эмчилгээний бодис хэрэглээт бага насны өвчтөнд хэрэглэхдээ элэгний үйл ажиллагаа буурсан эсэхийг сайтар хянах хэрэгтэй.
    • Хими эмчилгээнд өдөөгдсөн дотор муухайрах, бөөлжилт:
    • Тунг мг/кг-аар тооцож, 4 цагийн зайтай гурван тунгаар хэрэглэхэд хоногийн нийт тун нь нэг удаа 5 мг/м2 байх нь дараа нь ууж хэрэглэснээс их байх болно. Эдгээр хоёр өөр тунгийн дэглэмийг харьцуулсан үр нөлөөг эмнэлзүйн туршилтаар судлаагүй байна. Туршилтын харьцуулалт нь хоёр дэглэм ижил төстэй үр дүнтэй болохыг харуулж байна; 5.1-р хэсгийг үзнэ үү.
    • Ондансетрон эмчилгээнд хэрэглэсэн өвчтөнүүдэд миокардийн ишеми ажиглагдсан. Зарим тохиолдолд голдуу судсанд тарих үед шинж тэмдгүүд нь шууд илэрсэн боловч цаг алдалгүй эмчилгээ хийснээр эдгэрдэг. Тиймээс ондансетроныг хэрэглэх үед болон дараа нь болгоомжтой ажиглах ёстой.
    • 5 Бусад , эмийн хэлбэрийн харилцан нөлөө
    • Апоморфин: Ондансетроныг апоморфин гидрохлоридтой хамт хэрэглэх үед гипотензи болон ухаан алдалтын талаарх мэдээлэлд үндэслэн апоморфиныг хамт хэрэглэхийг хориглоно.
    • Ондансетрон нь бусад эмийн хувиралыг өдөөх эсвэл дарангуйлдаг гэсэн нотолгоо байхгүй байна. Ондансетроныг согтууруулах ундаа, темазепам, фуросемид, алфентанил, трамадол, морфин, лигнокаин, тиопентал эсвэл пропофолтой хамт хэрэглэхэд харилцан нөлөө үзүүлэхгүй болохыг тусгай судалгаагаар харуулсан.
    • Ондансетрон нь элэгний олон тооны цитохром P-450 ферментээр хувиралд ордог: CYP3A4, CYP2D6 ба CYP1A2: Ондансетроныг задлах чадвартай олон тооны хувиралын ферментүүд байдаг тул ферментийг дарангуйлах эсвэл нэг ферментийн идэвхжил буурах нь (жишээлбэл, CYP2D6 генийн дутагдал) бусад ферментүүдээр нөхөгддөг бөгөөд ондансетроны клиренс эсвэл тунгийн нийт хэрэгцээнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй эсвэл бага зэрэг өөрчлөгддөг.
    • Ондансетрон болон бусад серотонерги эмийг (SSRI, SNRI гэх мэт) хамт хэрэглэсний дараа серотонины хам шинжтэй (сэтгэцийн байдал өөрчлөгдсөн, автономит тогтворгүй байдал, мэдрэлийн булчингийн эмгэг зэрэг) өвчтөнүүдийг тодорхойлсон маркетингийн дараах тайлангууд байдаг (4.4 хэсгийг үзнэ үү).
    • Фенитоин, карбамазепин, рифампицин; CYP3A4-ийн хүчтэй өдөөгчтэй эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдэд ондансетроны уух үеийн клиренс нэмэгдэж, цусан дахь ондансетроны концентраци буурсан байна.
    • Трамадол: Жижиг судалгаагаар ондансетрон нь трамадолын өвдөлт намдаах нөлөөг бууруулдаг болохыг харуулсан.
    • Ондансетроныг QT уртасгагч эмтэй хамт хэрэглэх нь QT-ийн уртсалыг нэмэгдэхэд хүргэдэг. Ондансетроныг зүрх хордуулах (жишээлбэл, доксорубицин, даунорубицин эсвэл трастузумаб, антрациклин), антибиотик (эритромицин г.м), мөөгөнцрийн эсрэг (кетоконазол зэрэг ), хэм алдалтын эсрэг (амиодарон г.м) эсвэл бета хориглогч (атенолол эсвэл тимолол г.м) зэрэгтэй хамт хэрэглэх нь хэм алдагдлын эрсдлийг ихэсгэнэ (4.4 хэсгийг үзнэ үү).
    • 6 Үр тогтоолт, жирэмсэн, хөхүүл эх
    • Төрөх насны эмэгтэйд
    • Төрөх насны эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх эмийн хэрэглээг анхаарах хэрэгтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368