Дэд гарчиг
Хошногоны буглаа ба цорго (Anal abscess and fistula)
Хошногоны буглаа нь хошного орчмын идээт халдварын цочмог шинж тэмдэг бөгөөд харин хошногоны цорго нь идээт халдварын архаг илрэл юм. Хошногоны буглаа нь идээгээр дүүрсэн хөндий бөгөөд ихэвчлэн хошногоны булчирхайн бөглөрөл болон бактерийн хэт үржлийн улмаас үүсдэг.
Хошного шулуун гэдэсний буглаа үүсэх түгээмэл бус шалтгаануудад гэдэсний үрэвсэлт өвчин, ходоод гэдэсний замын цочмог халдвар , цацраг туяагаар өдөөгдсөн проктит, хорт хавдар зэрэг өвчнүүд ордог. Хошного шулуун гэдэсний буглаа нь хошногоны суваг руу урсгуур тавьсны дараа аяндаа эдгэрч болно.
Тохиолдлуудын 30-60%-д нь хошногоны буглаа нь цорго болж хувирдаг бөгөөд энэ нь буглаа ба хошногоны суваг эсвэл хошного орчмын арьсны хоорондох сувгийн холбоо юм. Буглаа ба цоргын хүндрэлүүд нь эдийн архаг гэмтэл, өтгөн задгайрах, сепсис зэрэгт хүргэдэг.
Хошногоны буглаатай өвчтөнүүдэд хошного орчмын өвдөлт, шулуун гэдэсний үзлэгээр эмзэглэлтэй масс тэмтрэгдэх, халууралт зэрэг шинжүүд илэрдэг. Хошногоны цорготой өвчтөнүүдэд хошного орчимоор идээ гадагшлах, бие засах үед таагүй мэдрэмж төрөх шинжүүд илэрдэг. Хошногоны буглаа ба цоргын эмчилгээ нь мэс заслын эмчилгээ юм. Буглааг зүсэж, гадагшлуулна харин цоргыг эмчлэх стандарт арга бол фистулотоми юм.
Хошногоны буглаа
- Хошногоны буглаатай өвчтөнүүдийн 30% нь өмнө нь ижил төстэй буглаатай байсан асуумжтай байдаг.
- Хавар, зуны улиралд буглаа үүсэх тохиолдол илүү их байдаг.
- Хошногоны буглаа өвчний оргил үе нь амьдралын гурав, дөрөв дэх арван жил байдаг. Өвчин илрэх дундаж нас 40 (20-60 нас) байдаг
- Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү их тохиолддог байна. ♂ > ♀ 2: 1
- Монгол улсад хошногоны буглаа өвчний тархалт ??? байна.
Хошногоны цорго
- Хошногоны цорго өвчний жинхэнэ тархалт тодорхойгүй байна.
- Хошногоны буглаанаас үүсэх хошногоны цоргын тохиолдол 26-38% хооронд хэлбэлздэг.
- Өөр нэг судалгаагаар хошногоны цорго өвчний тархалт 100,000 хүн амд 8.6 тохиолдол, эрэгтэйчүүдэд 100,000 хүн амд 12,3 тохиолдол, эмэгтэйчүүдийн хувьд 100,000 хүн амд 5,6 тохиолдож байгааг харуулсан.
- Эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ♂ > ♀ (1.8:1) байна.
- Өвчтөний дундаж нас 38.3 байна.
- Монгол улсад хошногоны цорго өвчний тархалт ??? байна.
- K60.3Хошногоны цоргоAnal fistula
- K60.4Шулуун гэдэсний цоргоRectal fistula
- K60.5Хошного-шулуун гэдэсний цоргоAnorectal fistula
- K61.0Хошногоны буглааAnal abscess
- K61.1Шулуун гэдэсний буглааRectal abscess
- K61.2Хошного-шулуун гэдэсний буглааAnorectal abscess
- K61.3Өгзөг-шулуун гэдэсний буглааIschiorectal abscess
- K61.4Хошногоны хуниасан доторх буглааIntrasphincteric abscess
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
жишээлбэл, мухар олгойн үрэвсэл