Эритроцитын тоо цөөрөх, гемоглобины түвшин багасах, эсвэл эритроцитын тоог илэрхийлэх гематокритийн хэмжээ буурах зэрэг нь цус багадалтын шинж тэмдэг юм. Энэ нь эритроцитын үйлдвэрлэл хангалтгүй, эсвэл эритроцит задрах, цус алдах зэрэг шалтгаанаас үүсдэг нийтлэг тохиолддог эмгэг юм. Түүнчлэн цус багадалтын хамгийн түгээмэл шалтгаанд төмрийн дутагдал орно. Цус багадалтын үед эмнэлзүйд илрэх шинж тэмдгүүд ихэвчлэн тодорхой бус байдаг бөгөөд түгээмэл илэрдэг шинж тэмдэгт ядарч сульдах, амьсгалахад хүндрэлтэй болох, нүдний салст бүрхэвч цайх, зүрхний цохилт олшрох зэрэг байж болно.
Цус багадалтыг тодорхойлсны дараа эритроцитын хэмжээ жижиг (микроцит), хэвийн (нормоцит), эсвэл том (макроцит) байгааг тогтоох нь цаашид хийх шинжилгээ, эмчилгээг тодорхой болгож өгдөг. Мөн ретикулоцитын тоог үзэх замаар ясны чөмөгний хариу урвалыг үнэлж болно. Эмчилгээ нь цус багадалтын хэлбэр болон цус багадалт үүсгэж шалтгаанаас хамаарч харилцан адилгүй байдаг. Хүндэвтэр/эсвэл хүнд хэлбэрийн цус багадалтын үед эритроцитыг нөхөх цус сэлбэх эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлох хэрэгтэй.
Монгол улсад ашиглаж буй цус багадалт (ЦБ) болон цус багадах өвчний оношилгооны шалгуур:
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Мегалобласт цус багадалт (Megaloblastic Anemia)
Мегалобласт цус багадалт (Грекээс megas = "том", blastos = "үр хөврөл", an- = "үгүй" haima = "цус" гаралтай) нь ДНХ-ийн нийлэгжилт алдагдах, эсийн хуваагдал тасалдсанаас үүдэлтэй гиперхром макроцитийн цус багадалт (Mean Corpuscular Volume (MCV) ≥ 100 fL) бөгөөд ихэвчлэн ясны чөмөгт мегалобластууд (эсвэл цусны түрхцэд мегалоцитууд) илэрдэг.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
RBC
Red blood cells – Улаан эс
MCH
Mean corpuscular hemoglobin – Улаан эсийн гемоглобины дундаж хэмжээ
Эм
Фолийн хүчил (Folic acid)
Цус багадалтын эсрэг эм › Фолийн хүчил ба түүний уламжлал
Практикт MCV үзүүлэлтээс шалтгаалан микроцит, нормоцит, макроцит цус багадалт гэж ангилдаг.
витамин В12 дутал, фолийн хүчил дутал
Төмөр, ферритин болон трансферриний сатураци