Дэд гарчиг
Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар (Colorectal cancer)
Бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар нь хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдруудаас эрэгтэйчүүдийн дунд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дунд хоёрдугаарт ордог.
Гэр бүлийн өвчний түүх, удамшлын хам шинжүүд, хоолны дэглэм, гэдэсний үрэвсэлт өвчнүүд зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болдог. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын ихэнх хувь нь аденокарцинома юм. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь ихэвчлэн өвөрмөц бус байдаг бөгөөд гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдөх, хоол боловсруулах замын цус алдалт, биеийн жин буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Эдгээр шинж тэмдгүүд болон 50-аас дээш насны эрэгтэйчүүд ба цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд төмөр дутагдлын цус багадалт илрэх нь бүдүүн шулуун гэдэсний хавдрыг тодорхойлох шинжүүд юм. Хавдрыг щууд харж болохуйц багажийн шинжилгээ ба өтгөний шинжилгээгээр скрининг хийж эхэлснээс хойш шинж тэмдэггүй өвчтөнүүдэд эрт үеийн хорт хавдрыг оношлоход хялбар болсон.
Гистопатологийн шинжилгээ ба бүрэн колоноскопи шинжилгээгээр оношийг баталгаажуулдаг. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үе шатыг тодорхойлох нь өвчний цар хүрээг үнэлэх, зохих эмчилгээг хийхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Боломжтой бол бүдүүн гэдэсний хорт хавдар, үсэрхийллийг эмчлэх төгс мэс заслын эмчилгээг хийхийг зөвлөдөг.
Хорт хавдрын тайралтын төрөл, хэмжээ нь хавдрын үе шатнаас хамаарна. Түүнчлэн хорт хавдрын ≥ II үе шатанд бүдүүн гэдэсний хорт хавдрын үед хими эмчилгээ, шулуун гэдэсний хорт хавдрын үед хими эмчилгээ эсвэл туяа эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Дахилт ба үсэрхийллийг тодорхойлох, эмчлэхийн тулд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний дараа ажиглах нь зайлшгүй шаардлагатай юм. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа тул 45-50 наснаас эхлэн бүх хүмүүсийг хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулахыг зөвлөдөг.
- Өвчний шинэ тохиолдол
- Арьсны хорт хавдрыг эс тооцвол бүдүүн гэдэсний хорт хавдар нь АНУ-д хамгийн түгээмэл хорт хавдруудын дөрөвдүгээрт ордог
- АНУ-д хорт хавдрын шинэ тохиолдлуудын ~8% -ийг эзэлдэг
- Өвчний оргил үе: 65-74 нас
- Тархалт: ~0.4%
- Нас баралт: АНУ-д хорт хавдраас үүдэлтэй нас баралтын гуравдугаарт ордог
- Монгол улсад ??: 2019 оны байдлаар зонхилон тохиолдох арван хорт хавдрын 3.9%-ийг эзэлж, 7-р байранд орж, нийт 251 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
- C18.0Мухар гэдэснийCaecum
- C18.1Мухар олгойнAppendix
- C18.2Өгсөх гэдэснийAscending colon
- C18.3Бүдүүн гэдэсний элэгний нугалаасынHepatic flexure
- C18.4Хөндлөн гэдэснийTransverse colon
- C18.5Бүдүүн гэдэсний дэлүүний нугалаасынSplenic flexure
- C18.6Уруудах гэдэснийDescending colon
- C18.7Тахир гэдэснийSigmoid colon
- C18.8Бүдүүн гэдэсний олон хэсгийг хамарсанOverlapping lesion of colon
- C18.9Бүдүүн гэдэсний, байршил тодорхойгүйColon, unspecified
- C19Шулуун ба тахир гэдэсний заагийн байршилтай өмөнMalignant neoplasm of rectosigmoid junction
- C20Шулуун гэдэсний өмөнMalignant neoplasm of rectum
Шалтгаан ба Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Ялган оношилгоо
Эмчилгээ
Эмгэг судлал
Хүндрэл
Хяналт
Тавилан
Эрт илрүүлэг
Анхдагч урьдчилан сэргийлэлт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хоол боловсруулах замын цус алдалт (Gastrointestinal bleeding)
Хоол боловсруулах замын цус алдалт нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсч болно. Энэ нь цустай бөөлжих, баас хар гарах, цустай баах зэрэг ил цус алдалт болон төмөр дутагдлын цус багадалттай холбоотой өвөрмөц бус шинж тэмдэг бүхий далд цус алдалт хэлбэрээр илэрдэг.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
95%
Эрсдэл өндөртэй хүмүүст үүнээс эрт