Дэд гарчиг
Ходоодны хорт хавдар (Gastric cancer)
Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдрын тавдугаарт ордог. Хэдийгээр АНУ-д өвчлөл буурч байгаа ч азийн зарим орнуудад, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Монголд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Ходоодны хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл нь хелиобактер пилоригийн халдвар юм.
Бусад эрсдэлт хүчин зүйлс нь ходоод улаан хоолойн сөөргөө өвчин, давс, нитрат ихтэй хоол болон тамхины хэрэглээ юм. Ходоодны хорт хавдрын 95%-ийг аденокарцинома эзэлдэг бөгөөд дотроо гэдэсний болон тархмал хэлбэр гэж ангилагддаг. Ходоодны хавдрын бусад төрлүүд болох ходоодны лимфома, ходоод гэдэсний стромын хавдрууд, мэдрэл дотоод шүүрлийн хавдрууд (Neuroendocrine) зэрэг нь ховор тохиолддог.
Ходоодны хавдрын эрт үед өвчтөнүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй эсвэл өвөрмөц бус шинж тэмдэг илэрдэг. Хожуу үед өвчтөнүүдэд хавдрын үсэрхийлэл, хүндрэлийн шинж тэмдэг илэрдэг. Ходоодны хавдрын оношийг хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээ болон биопсиоор баталгаажуулдаг. Дүрс оношилгооны эсвэл оношилгооны лапароскопи шинжилгээгээр үе шатыг нь тодорхойлох нь эмчилгээ хийхэд тус болдог.
Эрт үеийн үсэрхийлээгүй хавдрыг ихэвчлэн мэс заслын болон хими эмчилгээгээр эмчилдэг. Мэс заслаар тайрах боломжгүй эсвэл үсэрхийлсэн хавдар байвал системийн хими эмчилгээ эсвэл хими туяа эмчилгээ (Chemoradiation) хийдэг. Хавдрын молекулын шинж чанарт үндэслэн бай эмчилгээг нэмж болно. Хөнгөвчлөх эмчилгээг нь ахимаг настай болон хорт хавдрын ахисан шатанд орсон өвчтөнүүдэд хийнэ. Хавдрын үе шатаас хамааран тавилан өөр өөр байдаг боловч хавдар хожуу оношлогдох тусам 5 жил амьдрах чадварын хувь бага байдаг.
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин (GERD)
Ходоодны агууламж улаан хоолой руу сөргөн орж, зовуурь үүсгэх, хүндрэх эмгэг юм. Хүнд ходоод, улаан хоолойн тодорхой хэмжээний физиологийн сөөргөө байдаг. Физиологийн сөөргөө нь ихэвчлэн хоол идсэний дараа тохиолддог, богино хугацаанд үргэлжилдэг, шинж тэмдэггүй байдаг бөгөөд унтах үед ховор тохиолддог. Харин эмгэг сөөргөө нь ихэвчлэн шөнийн цагаар тохиолддог бөгөөд эмнэлзүйд тодорхой шинжүүд илэрдэг, цаашлаад салст бүрхэвчийг гэмтээдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …