Ходоодны хорт хавдар (Gastric cancer) | ErdeMEDДэд гарчиг
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Микроскопийн Анатоми
Элэгний үйл ажиллагааны тойм
Метаболисаци (Биотрансформаци)
Үр хөврөлийн хөгжил
Глюкозын гемостаз (Glucose Homeostasis)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
2020 онд АНУ-д 27,600 гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Өмнөд Солонгос, Монгол, Япон зэрэг орнуудад ходоодны хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байдаг.Хүйс: ♂ > ♀Монголын ард түмний уламжлалт халуун цай, хоол хүнс, мах идэх нь ходоод, улаан хоолойн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болохыг Доржготов нарын судалгаанд дурдсан байдаг. Монгол улсын хэмжээнд 2010-2019 оны хооронд ходоодны хорт хавдрын 8137 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 онд ходоодны хорт хавдрын 1046 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 232 (28.5%)-оор, өмнөх оноос 145 (16.1%)-аар тус тус нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин (10000 хүн амд ногдох) 2019 онд 3.3 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 0.5-аар, өмнөх оноос 0.4-өөр тус тус нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийг хүйсээр харвал 2019 оны байдлаар 68.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж 2010 оныхоос 7.0 пунктээр нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 оны байдлаар эрэгтэйчүүдийнх 4.6 болж, эмэгтэйчүүдээс 2.2 дахин, 2010 оныхоос 1.6-гаар их байна. Насны бүлгээр харвал 50-аас дээш насныхан 82.7 хувийг эзэлж, 2010 оныхоос 10.2 пунктээр нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг газар зүйн бүс нутгаар харьцуулан үзэхэд 2010 онд төвийн бүсийн өвчлөлийн түвшин 1.2 болж, улсын дунджаас 1.1-ээр бага бусад бүсэд улсын дунджаас 0.2-0.7-гоор их байсан. Харин 2019 онд хангайн бүсэд улсын дундажтай адил бусад бүсэд улсын дунджаас 0.2-1.1-ээр их байна. Баруун бүсэд хамгийн их 4.4 болж, 2010 оныхоос 1.7 дахин өссөн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг 2019 оны байдлаар, аймаг, нийслэлээр харвал Дорноговь, Улаанбаатар, Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Баянхонгорт улсын дунджаас 0.4-1.4-өөр бага, Дархан-Уул аймагт улсын дундажтай адил, бусад аймагт 0.1-4.6-гаар их байна. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин хамгийн өндөр нь Увс аймаг, хамгийн бага нь Баянхонгор аймаг байна.Зураг: Элэгний харагдах байдал (A superior, B posterior, C anterior, D inferior)
Морфологийн ангилал
Холбогч эдийн таславчууд нь элгийг бүхэлд нь бүрхэх Tunica fibrosa (Glisson capsule)-г дотогш татсанаар элэг 4 дэлбэнд хуваагддаг. Lobus caudatus болон Lobus quadratus хооронд элэгний үүд (Porta hepatis) оршино. Элэгний доод гадаргуу facies visceralis талаас түүний 4 дэлбэн бүгд харагддаг.
- Lobus
- Lobus hepatis sinister (зүүн дэлбэн)
- Lobus hepatis dexter (баруун дэлбэн)
- Lobus caudatus (дөрвөлжин дэлбэн)
- Lobus quadratus (сүүлт дэлбэн буюу өнчин элэг)
- Элэгний үүд (Porta hepatis): Lobus caudatus und Lobus quadratus хооронд ташуу байрласан ховил. (Өөрөөр хэлбэл элэгний доод гадаргуу дээр H үсэг хэлбэрийн 3 ховил байгаагийн хөндлөн ховил нь) Энд элэгний үүдний гурвал (Portal )-ын судсууд орж гарна.
- Порталын гурвал (элэгний үүдний гурвал, Eng.: Portal Triad): Цөсний зам (Ductus hepaticus communis), V. portae hepatis болон A. hepatica propria (Элэгний гурвал гэх нэршил нь дутагдалтай)
Н үсгийн 2 босоо шилбийг баруун, зүүн дагуу ховил sulcus saggitalis dexter et sinister гэнэ.
Үйл ажиллагааны ангилал
Элэгний цусан хангамжаас нь шалтгаалан үйл ажиллагааны ангилал гэх нэршил гарч ирсэн ба үүнээс шалтгаалан 8 үелэлд (lat.: segmentum; Eng.: segment; цаашид сегмент) хуваана.
- Элэгний сегмент: элэгний үйл ажиллагааны нэгж, тус бүрийнх нь цусан хангамж порталын гурвалын салаанаас ирдэг.
- Дугаарлалт: Хойд талд байрлах сүүлт дэлбэн Lobus caudatus нь I сегмент. Сегмент бүрийг I сегментээс эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана. Харин IV сегментийг A болон B гэж хуваана.
Зураг: 1. Сегмент өнгөөр тодотгоход, 2. Элэгний харагдах байдлаас (A superior, B posterior, C anterior, D inferior) 3. Сегмент үүдэн вентэй харьцахад 4. Сегмент элэгний вентэй харьцахад
Зураг: СТ-Abdomen хөндлөн проекцд дээрээс доош гүйлгэх байдлаар
Холбоос
- Элэг нь олон төрлийн холбоосуудаар хэвлийн хана болон хөндийд бэхлэгдсэн байх ба түүний зарим холбоосууд нь ургийн үеийн судаснуудын хатингаршин үлдсэн үлдэгдэл нь байдаг.
Холбоосууд | Бэхлэгдэх хэсэг |
|---|
Lig. triangularium dextrum et sinistrum (Ligg. triangularia) | Өрц |
Lig. coronarium | Өрц |
Lig. falciforme hepatis | Хэвлийн өмнөд хана |
Lig. teres hepatis | Хүйс |
Lig. venosum | - V. umbilicalis
- V. cava inferior
|
Lig. hypatogastricum | Ходоод |
Lig. hepatoduodenale | 12 хуруу гэдэс |
- Элгийг урд талаас нь харвал дунд хэсэгт нь өвөрмөц холбоос харагдана. Үүнийг хадуур хэлбэрийн холбоос falciform гэнэ.
- Энэ нь үр хөврөлийн үед байдаг хүйн венийн үлдэгдэл юм.
- Энэ холбоос нь элгийг баруун зүүн 2 дэлбэнд хуваахаас гадна элгийг хэвлийн урд ханатай холбож байдаг.
- Элэгний хадуур хэлбэрийн холбоос нь элэгний ар дээд талд 2 салаалан титмэн холбоос lig.coronarium гэх ба элгийг өрцтэй холбож байдаг.
- Энэ холбоос нь цааш баруун зүүн гурвалжин холбоос lig. triangulare dextrum et sinistrum болно.
- Sulcus saggitalis dexter et sinister
- Үүний баруун ховил нь өмнө хэсэгтээ бага зэрэг өргөсөж цөсний хүүдийн хонхор fossa vesicae biliaris, зүүн нь өмнө хэсэгтээ элэгний дугуй холбоос lig.teres hepatis, түүний завсраар fissura ligamentum teretis тус тус бүрэлдэнэ.
- Баруун дагуу ховилын ар хэсэгт доод хөндийн венийн ховил sulcus venae cavae inferioris оршино.
- Элгийг бусад дотор эрхтэнтэй холбодог холбоосууд нь элэгний үүдээс эхлэнэ.
- Эхний холбоос lig.hepatogastricum нь элгийн ходоодтой холбодог.
- Дараагийн хобоос lig.hepatoduodenale нь арван хоёр хуруу гэдэстэй, мөн элэгний үүдээр орж гарч буй цөсний цорго, артери, вен, мэдрэлтэй холбогдоно. Lig.hepatorenale нь элэг ба баруун бөөрийг холбоно.
Цусан хангамж
Элэгний цусан хангамж нь бусад эрхтэнүүдийнхээс эрс ялгаатай. Элгэнд артери венийн бүтэцтэй нийтлэг цусны эргэлтээс (Vasa privata, өөрийгөө хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) гадна нэмэлтээр үүдэн венийн цусны эргэлт (Vasa publica, бүх биеийг тэжээлээр хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) байдаг. Элгэнд орж буй цусны 75% нь үүдэн венээр ,25% нь артераар дамжина.
- Vasa privata
- A. hepatica propria→ A. hepatica dextra/sinistra → Aa. interlobulares → Sinusoide
- Венийн урсгал: Синусойд дахь цус (liver sinusoid) → Төвийн вен (Vv. centrales) → Vv. sublobulares → V. hepatica dextra/sinistra/intermedia → V. cava inferior
- Vasa publica
- V. portae hepatis("Үүдэн вен")
- А. hepatica propria болон цөсний замын хамт синусойд хүртэл үргэлжилнэ
- Хэвлийн хөндийн хос биш эрхтэнүүдээс шим тэжээлээр баялаг, хүчилтөрөгчөөр бага цус цуглуулагддаг
- Венийн урсгал: Vasa privata-тай нийцнэ.
Элэгний үүдээр элэгний өөрийн артери a.hepatica propria (A. hepatica communis-ын үргэлжлэл) орж түүний гүнд салаалан тарж элэгний эс эдийг тэжээхээс гадна ба үүдэн вен v.portae hepatica нь хэвлийн хөндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үүдээр ордог. Тэдгээрийн жижиг хэсгүүд эс эдийн дундуур маш нарийн салаалан (vv. interlobulares, Aa. interlobulares нэрээр) Ductus biliferi interlobulares нийлэн перипорталын гурвал (Glisson´s Triad) үүсгэнэ. (Portal Triad-ын үргэлжлэлийн эцсийн төгсгөл хэмээн ойлгож болно)
Зураг: Элэгний артери А. Схем сегментийн хамт В. Цөсний сувагтай харилцсан байдлаар
Зураг: Үүдэн вен 1. Үүдэн венийн систем 2. Үүдэн венд цутгах судсууд дүрслэгдэв 3. Үүдэн вен ойрын шүргэлцэх эрхтнүүд болон үүдэн венд цутгах судсуудыг бодитоор дүрслэхэд 4. Үүдэн венд цутгах захын судсууд дүрслэгдэв 5. Үүдэн вен эхлэх буюу V. mesenterica superior et V. splenica нийлэх цэг бүсэлхийн 1-р нугаламтай цэрэгцэж байрлана.
Зураг: Үүдэн вен СТ-Abdomen-д тодосгогч бодистойгоор дүрслэгдсэн нь
Байршил зүй
Элэг нь хэвлийн дээд проекцд байрладаг ба үүнээс шалтгаалж хэвлийн хөндийн олон эрхтэнүүдтэй байршил зүйн хамааралтай. Түүний цуллаг зөөлөн эдээс хамаарч зэргэлдээх эрхтэнүүд нь элэгний гадуур дээр хэв/дэвсгэр/(impressio)-г үүсгэнэ.
Элэгний дэлбэн | Байршил зүйн холбоо | Элэгний гадаргуугын талбай нь хэв (Impressio) |
|---|
Lobus hepatis dexter | Бүдүүн гэдэс (Flexura colica dextra) | Impressio colica |
Duodenum (Pars superior) | Impressio duodenalis |
Баруун бөөр (oberer Pol) | Impressio renalis |
Баруун талын бөөрний дээд булчирхай | Impressio suprarenalis |
Lobus hepatis sinister | Ходоод (голчлон Antrum) | Impressio gastrica |
Улаан хоолой (Vestibulum cardiacum) | Impressio oesophageale |