Дэд гарчиг
Зүрх судасны эрхтэн тогтолцооны бодит үзлэг, шинжилгээний аргууд (heart exploration/examination)
Зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед хийх бодит үзлэг, шинжилгээний аргууд нь зүрх судасны өвчнүүдийг илрүүлэх, оношлоход чиглэсэн байхаас гадна бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн үед зүрх судасны эртхэн тогтолцооны талаас үүссэн хүндрэл, тухайн зүрхний бус өвчний оношилгоо, эмчилгээ хийхэд зүрх судасны эрхтэн тогтолцооноос хүндрэл гарах боломжтой эсэхийг үнэлэхэд чиглэсэн байх учир клиникийн бүхий л салбарт өдөр тутамд хэрэглэгддэг үзлэг, оношилгооны нэг хэсэг юм.
Бид энэхүү бүлэгт эмгэгийн үед илрэх зовиур (анамнезд) болон харж ажиглах үед тохиолдож болох шинж тэмдэг/хам шинжүүдийг дэлгэрэнгүй дурдахгүй бөгөөд тус бүрдээ хам шинж, түүний ялган оношилгоо болон өвчин тус бүрд эдгээр нь дурдагдаж явах болно.
Багажийн шинжилгээний хувьд мөн тухайн хамгийн ойр ач холбогдол бүхий өвчний үед шинжилгээнд гарах өөрчлөлтийн хамт дэлгэрэнгүй дурьдагдан бичигдсэн бөгөөд харин зүрхний өвчний үеийн лаборатори шинжилгээний өвөрмөц өөрчлөлтүүд энэ бүлэгт дурьдагдахгүй болохыг анхаарна уу.
Харж ажиглах
Анамнезд дурьдагдах шинжүүдээс гадна үзлэг хийж эхлэх цагаас доорх өргөн тохиолдох зүрх-цусны эргэлтийн тогтолцооны эмгэг өөрчлөлтийн үеийн шинж тэмдгүүд ажиглагдана.
- Үйлчлүүлэгчийн дээд хэсгийн хувцасыг тайлуулж дараах зүйлсийг харж ажиглана:
- Хөхрөлт
- Арьс цайх, цонхийх
- Хаван
- Цайвар, гөлгөр, чилдгэр арьс
- Ястай хэсэгт дарахад үүссэн хонхор удаан арилна.
- (зүрхний мэс заслаас бий болсон, зүрхний хэмнэл тохируулагч г.м.)
- Зурагт зүрхний нээлттэй мэс ажилбарт орсон юм уу аль эсвэл зүрхний хавхлагын мэс ажилбарт орсон байх боломжтой
- Цээжний хэлбэр
- Зүрхний оройн түлхэлт харагдах
- Бөмбөрийн дохиур шинж (Eng.: drumstick finger, clubbed finger clubbing, digital clubbing) -
- Венийн өргөсөл
- Мюссетийн шинж (Eng.: de Musset's sign): Архаг аортын хавхлагын дутагдлын үед судасны лугшилттай зэрэгцэн толгой дохих
Зураг: Хөхрөлт болон бөмбөрийн дохиур шинж
Тэмтрэлт
- Зүрхний оройн түлхэлт
- Зүрхний оройн түлхэлт нь цээжинд тэмтрэгдэх зүрхний цохилт
- Оройн түлхэлтийг тэмрэх
- Тэмтрэх аргачлал
- Хэвтээ байрлалд, цээж 45° налуу байрлалд тэмтрэнэ.
- Баруун гараа алгаар нь дэлгэн үйлчлүүлэгчийн өвчүүний зүүн талд 3 ба 4 хавирганы завсар байрлуулна. 3 хурууны өндгөөр өвчүүни урд гадаргуутай перпендикуляр тавьж, гаднаас дотогш чиглэлд тэмтрэнэ.
- Оройн түлхэлт тэмтрэгдэхгүй байгаа тохиолдолд зүүн хажуу тийш харуулж, амьсгал гаргах үед тэмрэнэ.
- Хэвийн үед
- Байрлал: Зүүн талын эгэмний 5-р хавирганы завсар
- Шинж чанар: 2–3 cm2 талбайд цохилт тэмтрэгдэнэ
Тогшилт
- Зүрхний тогшилт нь зүрхний хэлбэр болон хэмжээг тодорхойлох ач холбогдолтой.
- Зүрхний харьцангуй дүлий авиа тодорхойлох арга: Зүүн гарыг хавирга завсраар нягт хөдөлгөөнгүй байрлуулж, дунд зэргийн хүчээр тогшилт хийнэ.
- Баруун хил тодорхойлох:
- Эхлээд уушгины доод хилийг эгэмний дунд шугамаар тогшиж тодорхойлох ба хэвийн үед 6-р хавирганы түвшинд байна.
- Зүүн гарыг баруун уушгины доод хилээс нэг хавирга дээшлүүлэн, босоо байрлуулж гаднаас дотогш чиглэлд хавирга завсраар дүлий авиа гартал тогшино.
- Хэвийн үед: Өвчүүний баруун ирмэгээс гадагш 1 см, 4-р хавирганы завсар байрлана
- Зүүн хил тодорхойлох:
- Зүүн талд 4-р хавирганы завсраар зүрхний орой хүртэл дүлий авиа гартал тогшино.
- Зүрхний орой тодорхойлогдохгүй байгаа үед 5-р хавирганы завсраар суганы урд талаас өвчүү чиглэлтэй тогшино.
- Хэвийн үед: Зүрхний оройтой давхцана.
- Дээд хил тодорхойлох:
- Өвчүүний зүүн талын ирмэгээс 1см зүүн тийш туслах гарыг өвчүүтэй босоо байрлуулж доош дүлий авиа гартал тогшино.
- Хэвийн үед: 3-р хавирганы түвшинд байна.
- Нийтдээ харьцангуй дүлий авиан хөндлөн хэмжээ 11-13 см байна.
→ Чагналт
→ Зүрхний авиа, шуугиан
Багажийн шинжилгээ
Инвасив оношилгооны аргууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Сорви
Cicatrix (сорви) - Арьсны эдийн гэмтэл, дефектийг холбогч эд нөхөж эдгэрснийг сорви гэнэ. Сорвин дээр фиброзон эд хэт их хуримтлагдан эрүүл арьсны түвшнээс дээш өргөгдвөл келоид сорви гэж нэрлэнэ.
Дунд шугам
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Жишээлбэл пульс тоолох, артерийн даралт хэмжих г.м. амин үзүүлэлтийн хэсгээс гадна бүхий л амбулантын бус мэс ажилбарт ЭКГ бичих, өндөр настан хийгдэх удаан үргэлжлэх мэс ажилбар бүрт зүрхний эхокардиографийн шинжилгээ болон цээжний рентген хийх г.м.
Ерөнхий шинж тэмдгүүд: цээжний өвдөлт, зүрх дэлсэх, амьсгаадах, шилбээр хавагнах, ханиалгах, г.м.
Энэ цус багадалтын улмаас үүссэн байж болно. Жишээлбэл эндокардитын үед
Удаан хавантай явсан тохиолдолд хаван хатуу, уян биш тэмтрэгдэнэ.
Цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас хурууны үзүүрийн зөөлөн эд хавагнаж, хөхөрснөөс үүснэ.
Хэсэг газрын венийн урсгалын саатлын улмаас