Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Анатомийн ангилалаар 4 хуваагддаг бол үйл ажиллагааны ангилалаар 8 д авч үздэг нь клиникт илүү ач холбогдолтой байдаг. Гистологийн хувьд бүтэц үйл ажиллагааны нэгж нь 1,5-2мм дундажтай -ээс бүрдэнэ. Элэгний гурван хэлтэнцрийн хооронд тус бүр талбай (periportal field) үүсэх ба үүгээр нь перипорталын гурвалын судсууд (Glisson´s ) явна.
Гэдэснээс шимэгдэн цусны урсгалд орж ирсэн шим тэжээл(Eng.: nutrient) үүдэн венээр дамжин элгэнд очдог. Үүний томоохон хэсэг нь элгэнд биед шаардлагатай энерги үүсгэх нөхцлөөр задрах буюу мөн шаардлагатай уургийн нийлэгжил/синтезд ашиглагддаг. Цаашилбал элгэнд олон төрлийн шим тэжээлүүд, жишээлбэл глюкоген хэлбэрээр, тосонд уусдаг витамин болон төмөр, зэс зэрэг минералууд хадгалагддаг. Бас нэг онцлог нь элэг олон төрлийн механизмаар глюкозын бодисын солилцоонд оролцож цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлдэг.
Элэгний чухал үйл ажиллагааны нэг нь хоргүйжүүлэх: Метаболизмын явцад , липофиль бодис/субстанцууд гидрофиль субстанцуудтай холбогдож усанд уусах боломжтой болдог. Ингэснээр илүү хялбар ялгарах боломжтой. Гаднаас орж ирсэн болон биеийн доторх бодисын солилцооны задралын бүтээгдэхүүний зарим хэсэг нь цөсний тогтолцооны хамт 12 хуруу гэдсээр гадагшилдаг.
Элэг жирэмсний 2 дахь долоо хоногын төгсгөлөөс эхлэн үүсч хөгждөг бөгөөд үүсэл хөгжлийг нь 2 үе шатанд хуваана: Паренхимын хөгжил болон интрагепатик судасны системын хөгжил. Ургийн элэгний онцлог нь гематопоезын чавдартай байх ба төрснөөр энэхүү чадвараа алддаг.
ventral
Зураг: Элэг Facies diaphragmatica болон Facies visceralis (Pars Superior et Inferior)-с харагдах байдал
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Гурвалсан шинж
Нэг өвчний үед нэгэн зэрэг тохиолддог гурван нийтлэг шинжийг гурвалсан шинж (triad) гэнэ; эмнэлзүйн (Beck), гистологийн (Glisson) эсвэл эмгэг жамын (Virchow) гурвал байж болно. Эрт таньж оношлоход ач холбогдолтой.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.

Зураг: Элэгний харагдах байдал (A superior, B posterior, C anterior, D inferior)
Холбогч эдийн таславчууд нь элгийг бүхэлд нь бүрхэх Tunica fibrosa (Glisson capsule)-г дотогш татсанаар элэг 4 дэлбэнд хуваагддаг. Lobus caudatus болон Lobus quadratus хооронд элэгний үүд (Porta hepatis) оршино. Элэгний доод гадаргуу facies visceralis талаас түүний 4 дэлбэн бүгд харагддаг.
Н үсгийн 2 босоо шилбийг баруун, зүүн дагуу ховил sulcus saggitalis dexter et sinister гэнэ.
Элэгний цусан хангамжаас нь шалтгаалан үйл ажиллагааны ангилал гэх нэршил гарч ирсэн ба үүнээс шалтгаалан 8 үелэлд (lat.: segmentum; Eng.: segment; цаашид сегмент) хуваана.
Зураг: 1. Сегмент өнгөөр тодотгоход, 2. Элэгний харагдах байдлаас (A superior, B posterior, C anterior, D inferior) 3. Сегмент үүдэн вентэй харьцахад 4. Сегмент элэгний вентэй харьцахад
Зураг: СТ-Abdomen хөндлөн проекцд дээрээс доош гүйлгэх байдлаар
Холбоосууд | Бэхлэгдэх хэсэг |
|---|---|
Lig. triangularium dextrum et sinistrum (Ligg. triangularia) | Өрц |
Lig. coronarium | Өрц |
Lig. falciforme hepatis | Хэвлийн өмнөд хана |
Lig. teres hepatis | Хүйс |
Lig. venosum |
|
Lig. hypatogastricum | Ходоод |
Lig. hepatoduodenale | 12 хуруу гэдэс |
Элэгний цусан хангамж нь бусад эрхтэнүүдийнхээс эрс ялгаатай. Элгэнд артери венийн бүтэцтэй нийтлэг цусны эргэлтээс (Vasa privata, өөрийгөө хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) гадна нэмэлтээр үүдэн венийн цусны эргэлт (Vasa publica, бүх биеийг тэжээлээр хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) байдаг. Элгэнд орж буй цусны 75% нь үүдэн венээр ,25% нь артераар дамжина.
Элэгний үүдээр элэгний өөрийн артери a.hepatica propria (A. hepatica communis-ын үргэлжлэл) орж түүний гүнд салаалан тарж элэгний эс эдийг тэжээхээс гадна ба үүдэн вен v.portae hepatica нь хэвлийн хөндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үүдээр ордог. Тэдгээрийн жижиг хэсгүүд эс эдийн дундуур маш нарийн салаалан (vv. interlobulares, Aa. interlobulares нэрээр) Ductus biliferi interlobulares нийлэн перипорталын гурвал (Glisson´s Triad) үүсгэнэ. (Portal Triad-ын үргэлжлэлийн эцсийн төгсгөл хэмээн ойлгож болно)
Зураг: Элэгний артери А. Схем сегментийн хамт В. Цөсний сувагтай харилцсан байдлаар
Зураг: Үүдэн вен 1. Үүдэн венийн систем 2. Үүдэн венд цутгах судсууд дүрслэгдэв 3. Үүдэн вен ойрын шүргэлцэх эрхтнүүд болон үүдэн венд цутгах судсуудыг бодитоор дүрслэхэд 4. Үүдэн венд цутгах захын судсууд дүрслэгдэв 5. Үүдэн вен эхлэх буюу V. mesenterica superior et V. splenica нийлэх цэг бүсэлхийн 1-р нугаламтай цэрэгцэж байрлана.
Зураг: Үүдэн вен СТ-Abdomen-д тодосгогч бодистойгоор дүрслэгдсэн нь
Элэг нь хэвлийн дээд проекцд байрладаг ба үүнээс шалтгаалж хэвлийн хөндийн олон эрхтэнүүдтэй байршил зүйн хамааралтай. Түүний цуллаг зөөлөн эдээс хамаарч зэргэлдээх эрхтэнүүд нь элэгний гадуур дээр хэв/дэвсгэр/(impressio)-г үүсгэнэ.
Элэгний дэлбэн | Байршил зүйн холбоо | Элэгний гадаргуугын талбай нь хэв (Impressio) |
|---|---|---|
Lobus hepatis dexter | Бүдүүн гэдэс (Flexura colica dextra) | Impressio colica |
Duodenum (Pars superior) | Impressio duodenalis | |
Баруун бөөр (oberer Pol) | Impressio renalis | |
Баруун талын бөөрний дээд булчирхай | Impressio suprarenalis | |
Lobus hepatis sinister | Ходоод (голчлон Antrum) | Impressio gastrica |
Улаан хоолой (Vestibulum cardiacum) | Impressio oesophageale |
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Хэвэлмэй хальс
Хэвлийн хөндийг хучсан гялтгар хальс (peritoneum); хэвлийн хөндийн ханыг хучсан peritoneum parietale, эрхтнүүдийг хучсан peritoneum viscerale гэж хоёр хэсэгт ялгана.
Лигамент
Хатуу боловч уян чанартай холбогч эдэн утаслагаас бүрдэх дээс маягийн бүтэц бөгөөд биеийн хоёр хэсгийг хооронд нь холбон бэхэлдэг (Ligamentum, монголоор холбоос).
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Lobus hepatis
Segmentum hepaticum Englisch: liver segment
Lobulus hepatis, Englisch: lobules of liver
(үүдэн вен болон түүний салааны дэргэдэх)
Жишээ нь: глюконеогенез; зөвхөн элэг болон бөөр глюконеогенез үйл ажиллагаа явуулах чавдартай
хими молекулын шинж чанар