Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2023/06/13
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Гепатит А нь элэгний гепатит А вирусээр үүсгэгддэг вирусийн шалтгаант халдварт өвчин. Халдвар ихэвчлэн өтгөн-мөрний замаар дамждаг. Гепатит А ихэвчлэн цочмог гепатит үүсгэдэг. Халдварын үед эмнэлзүйд халуурах, сульдах шинжээр эхэлж дараа нь шарлалт үүсдэг. Гепатит А-ийн халдварын үеийн лабораторийн шинжилгээ нь бусад гепатитийн халдварын үеийнхтэй ижилхэн байна. Ийлдэс дэх трансаминазуудын идэвх болон билирубины төвшин ихсэх зэрэг өвөрмөц өөрчлөлт ажиглагддаг.

    Anti-HAV IgM-г серологийн шинжилгээгээр илрүүлж гепатит А-ийн халдварыг баталгаажуулдаг. Халдварын үед эмнэлзүйд илэрч байгаа шинж тэмдгүүд ихэвчлэн хэдэн долоо хоногийн дотор арилдаг боловч шарлалтын хувьд 1-3 сар хүртэл үргэлжилж болно. Гепатит А вирусын халдвар ихэвчлэн архаг хэлбэрт шилжилгүйгээр өөрөө аяндаа эдгэрдэг боловч маш ховор тохиолдолд элэгний цочмог дутагдлаар хүндэрч болно; халдварын үед өвчтөний биеийн байдлыг дэмжих эмчилгээ хийнэ. Халдвар авах эрсдэлтэй бүх хүнд вакцинд хамрагдахыг зөвлөнө. Учир нь уг вирусийн эсрэг вакцин нэмэлт тун шаардлагагүйгээр урт хугацааны дархлааг тогтоодог.

    Гепатит Е нь гепатитын Е вирусээр үүсгэгддэг. Гепатит А-ийн адил өтгөн-мөрний замаар дамжин халдварлана. Гепатит А-ийн халдварын үед ялган оношилгоо хийх шаардлагатай халдварт гепатит Е-ийн халдвар ордог. Учир нь гепатит Е-ийн халдварын үед эмнэлзүйд илрэх шинж тэмдэг гепатит А-ийнхтэй ижилхэн байдаг, жирэмсэн эмэгтэйчүүдэд гепатит Е-ийн халдвар элэгний цочмог дутагдлаар хүндрэх эрсдэл өндөр. Серологийн шинжилгээгээр уг хоёр халдварыг ялган оношилно.

    All-Hepatitis

    • Тархалт (Монгол улсад): 2021 оны байдлаар гепатит вирусын халдвар 10000:0.4 [1]
      • 2021 оны байдлаар нийт гепатитийн вируст халдварын 13.7%-г гепатит А вирусын халдвар эзлэж байна 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэл зүй

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Урьдчилан сэргийлэлт

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077