Дэд гарчиг
Гепатит А & E (Hepatitis A & E)
Гепатит А нь элэгний гепатит А вирусээр үүсгэгддэг вирусийн шалтгаант халдварт өвчин. Халдвар ихэвчлэн өтгөн-мөрний замаар дамждаг. Гепатит А ихэвчлэн цочмог гепатит үүсгэдэг. Халдварын үед эмнэлзүйд халуурах, сульдах шинжээр эхэлж дараа нь шарлалт үүсдэг. Гепатит А-ийн халдварын үеийн лабораторийн шинжилгээ нь бусад гепатитийн халдварын үеийнхтэй ижилхэн байна. Ийлдэс дэх трансаминазуудын идэвх болон билирубины төвшин ихсэх зэрэг өвөрмөц өөрчлөлт ажиглагддаг.
Anti- IgM-г серологийн шинжилгээгээр илрүүлж гепатит А-ийн халдварыг баталгаажуулдаг. Халдварын үед эмнэлзүйд илэрч байгаа шинж тэмдгүүд ихэвчлэн хэдэн долоо хоногийн дотор арилдаг боловч шарлалтын хувьд 1-3 сар хүртэл үргэлжилж болно. Гепатит А вирусын халдвар ихэвчлэн архаг хэлбэрт шилжилгүйгээр өөрөө аяндаа эдгэрдэг боловч маш ховор тохиолдолд элэгний цочмог дутагдлаар хүндэрч болно; халдварын үед өвчтөний биеийн байдлыг дэмжих эмчилгээ хийнэ. Халдвар авах эрсдэлтэй бүх хүнд вакцинд хамрагдахыг зөвлөнө. Учир нь уг вирусийн эсрэг вакцин нэмэлт тун шаардлагагүйгээр урт хугацааны дархлааг тогтоодог.
Гепатит Е нь гепатитын Е вирусээр үүсгэгддэг. Гепатит А-ийн адил өтгөн-мөрний замаар дамжин халдварлана. Гепатит А-ийн халдварын үед ялган оношилгоо хийх шаардлагатай халдварт гепатит Е-ийн халдвар ордог. Учир нь гепатит Е-ийн халдварын үед эмнэлзүйд илрэх шинж тэмдэг гепатит А-ийнхтэй ижилхэн байдаг, жирэмсэн эмэгтэйчүүдэд гепатит Е-ийн халдвар элэгний цочмог дутагдлаар хүндрэх эрсдэл өндөр. Серологийн шинжилгээгээр уг хоёр халдварыг ялган оношилно.
- Тархалт (Монгол улсад): 2021 оны байдлаар гепатит вирусын халдвар 10000:0.4 [1]
- 2021 оны байдлаар нийт гепатитийн вируст халдварын 13.7%-г гепатит А вирусын халдвар эзлэж байна
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэл зүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
