Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Гепатит В нь элэгний В вирусээр үүсгэгддэг дэлхий даяар тархсан вирусын халдварт өвчин. Халдвар нь бэлгийн замаар, эхээс урагт, бохир зүү тариур болон халдвартай биологийн шингэнүүдээр дамжин халдварлана. Нууц үеийн хугацаа 1-6 сар байна. Үүний дараа ихэнх хүнд шинж тэмдэггүй эсвэл бага зэрэг шинж тэмдэг илэрсэн элэгний үрэвсэл үүсдэг. Уг үүссэн үрэвсэл хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын дараа өөрөө аяндаа арилдаг. Гэсэн хэдий ч халдвар авсан насанд хүрэгчдийн 5%, эхээс урагт дамжсан халдварын тохиолдлын 90% нь архаг гепатит болдог.
Архаг хэлбэрийн халдвартай хүмүүс вирусийн халдварыг шинж тэмдэггүйгээр тээж уг үрэвсэл цаашид элэгний хатуурал, элэгний хорт хавдарт шилжиж болдог. Гепатит В вирусын халдварыг серологийн шинжилгээгээр тодорхойлдог. Үүнд гепатит В вирусийн антигенийг илрүүлэх эсвэл гепатит В вирусийн антигений эсрэг эсрэг бие үүссэн эсэхийг тодорхойлно. Гепатит В вирусын эсрэг вакцин өндөр үр дүнтэй. Архаг гепатиттэй эсвэл элэгний үрэвсэл өдөөгдсөн нөхцөл байдалд гепатит В-ийн антиген болон ДНХ эерэг, мөн ийлдэс дэх трансаминазуудын төвшин нэмэгддэг.
Эмчилгээний үндсэн зарчим нь өвчтөний биеийн байдлыг дэмжих эмчилгээ хийгддэг. Цахилгаан буюу фульминант хэлбэрийн үед вирусийн эсрэг эмчилгээ хийхээс гадна зарим тохиолдолд элэг шилжүүлэн суулгах шаардлага тулгарч болно.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.