Дэд гарчиг
Эдийн бичил бүтэц (Tissue histology)
Яс бол онцгой хэлбэрийн холбогч эд юм. Ясны эдийн бүтэц нь өвөрмөц бөгөөд энэ нь түүний гүйцэтгэдэг дараах үүргүүдтэй холбоотой
- Цус төлжилт (Haematopoiesis) – ясны чөмгөнд байрлах цус төлжүүлэх үүдэл эсээс цусны эсүүдийг хэлбэржихэд оролцоно.
- Өөх ба эрдсийг нөөцөлнө – Яс нь өөхний эдийг ясны чөмөгт барьж нөөцлөх ба кальцийг гидроксиапатитын талст байдлаар нөөцөлдөг.
- Тулгуур – яснууд нь биеийн хэлбэр болон үндсэн араг ясны тогтолцоог бүрдүүлнэ.
- Хамгаалах – ялангуяа биеийн томоохон цуллаг эрхтнүүдийг гадуур нь хүрээлэн хамгаалах үүрэгтэй.
Ясны бүрэлдхүүн
Яс нь холбогч эдийн нэг өвөрмөц хэлбэр юм. Бусад холбогч эдүүдийн адилаар
- Эсийн бүрэлдэхүүн – Ясны эдэд гурван төрлийн эс байдаг
- Остеобласт/Osteoblasts – Кальцижаагүй , эрдэсжээгүй эсийн гаднах матрикс болох остеойд (osteoid)-ийг нийлэгжүүлдэг. Цаашид кальц/эрдэсжиснээр ясыг хэлбэржүүлдэг.
- Остеоцит / Osteocytes – Остеойд эрдэсжихэд, остеобластууд нь ясны хөндий (lacunae)-д байрлах ясны хавтан (lamellae)-ийн хооронд орж тэндээ насанд хүрсэн эс буюу Остеоцит болдог. Тэдгээр нь ясны массын эрдэс болон уургийн зохицуулгыг хянадаг.
- Остеокласт /Osteoclasts – Моноцитээс гаралтай ба устөрөгчийн анионнууд болон лизосомыг явлгаруулсанаар ясыг эргэн шимдэг. Эдгээр нь том, олон бөөмтэй эсүүд юм.
- Эсийн гаднах матрикс (Extracellular Matrix) -аас тогтоно.
- Эсийн гаднах матрикс (ECM) гэдэг нь эсийг бүтцийн болон биохимийн хувьд дэмжих үүрэгтэй молекулуудыг хэлдэг. Ясны ECM нь маш нарийн хөгжсөн байдаг
- Холбогч эдийн хувьд коллаген болон түүнтэй хамаатай уургууд байдаг бол ясанд нэмээд эрдэсжсэн давснууд, ялангуяа кальцийн гидроксиапатитийн талстууд байдаг
- Эдгээр талстууд нь коллагены ширхэгүүдтэй хамтдаа ясыг хатуу, бат бөх болгодог
- Энэ матрикс нь хавтан (lamellae) гэж нэрлэгдэх олон давхараас тогтоно
Ясны бүтэц
Микроскопоор харвал ясыг хоёр хэлбэрт хувааж үзэж болно
- Woven bone (анхдагч яс) – Үр хөврөлийн хөгжлийн үед болон хугаралын дараа тохиолддог ба остеойд (эрдэсжээгүй ЕСМ), коллаген ширхэгүүдээс тогтдог. Энэ нь түр зуурын бүтэц бөгөөд удахгүй бүрэн хөгжсөн ясны хавтан lamellae болж хувирна.
- Lamellar bone (хоёрдогч яс) – Насанд хүрсэн хүний араг ясыг бүрдүүлэгч яс, нарийн зохион байгуулалттай эрдэсжсэн остеоойдын давхаргуудаас тогтоно иймд анхдагч яс woven bone - аас илүү хатуу, бат бөх байж чаддаг. Хоёрдогч яс Lamella bone нь өөрөө дотроо мөн хоёр хэсэгт хуваагдана
- Нягт (compact bone) - гадна хэсэг
- Нягт яс нь ясны гадна хуяг (‘shell’)-ийг бүрдүүлдэг. Энэ хэлбэрийн яс нь тууш Гаверсийн суваг (дотуур нь жижиг мэдрэл, судас, тунгалгийн судаснууд явдаг )-ийг тойрсон хавтан (lamellae) -аас тогтдог. Энэ бүтцийг бүхэлд нь остеон (osteon) гэж нэрлэдэг бөгөөд, остеон нь ясны бүтэц үйл ажиллагааны нэгж болдог.
- Гаверсийн суваг (The Haversian canal) -ууд нь хөндлөн Волкманны сувгууд (Volkmann’s canals) -аар холбогдсон байдаг ба энэ нь дотроо Гаверсын сувгуудын артерүүдыг хооронд нь холбодог жижиг цусны судсуудыг агуулдаг. Волкманны сувгууд нь мөн ясны хальснаас (periosteum) цусны судаснуудыг дамжуулах үүрэгтэй.
- Остеоцит (Osteocytes)-үүд нь хавтан (lamellae) болон жижиг хөндий (lacunae)-үүдийн хооронд байрладаг. The lacunae -ууд нь хоорондоо хэд хэдэн canaliculi гэж нэрлэгддэг сувгуудаар хоорондоо холбогддог.
- Хэмт (spongy bone) -
- Ясны матрикс (The bony matrix) нь 3D хэмжээст, багануудын сүлжээснээс тогтох бөгөөд, ясны энэ зөвт бус хэмт (trabeculae) бүтэц нь солбисон сүлжээсүүдээс тогтдог байна. Яс нь энэхүү химт бүтцийнхээ ачаар нэгдүгээрт жингийн хувьд хөнгөн, хоёрдугаарт янз бүрийн чиглэлтэй хүчнүүдийн эсрэг бат бөх байж чаддаг. Энэ хэмт ясны (spongy bone) хөнгөн чанар нь биеийн хөдөлгөөнийг хангахад чухал нөлөөтэй.
- Химийн зай буюу trabeculae хоорондын зай нь ихэвчлэн ясны чөмгөөр дүүргэгдсэн байдаг
- Ясны шар чөмөг (Yellow bone marrow) нь өөхний эсүүд (adipocytes)-ээс тогтдог
- Ясны улаан чөмөг (red bone marrow) нь цус төлжүүлэх үүдэл эс (haematopoietic stem cells)-үүдээс тогтдог.
- Энэ төрлийн яс нь Волкманий эсвэл Гаверсийн сувгуудыг агуулдаггүй.
Аль ч хэлбэрийн ясанд, гадна гадаргуу нь холбогч эдэн давхаргаар хучигдсан байдаг ба үүнийг нь ясны хальс - периостиум - periosteum гэдэг. Ижилхэн давхарга endosteum дотор хөндий талаас нь мөн адил хучдаг.
Зураг 1.1 – Нягт ясны бичил бүтэц. ганц Гаверсийн суваг (Haversian canal) -ийн эргэн тойрныг харуулсан байгааг анхаарна уу! .
Зураг 1.2 – Хоёрдогч ясны бүтэц (mature bone). Хатуу яс болон химт ясны бүтцийн онцлогийг ажиглаарай.
Ясжилт ба шинэчлэлт (Ossification and Remodelling)
Ясжилт (Ossification) гэдэг нь шинээр яс үүсэх үйл явц юм. Энэ үйл явц нь дараах хоёр механизмаар явагддаг.
- Мөгөөрс дотроосоо ясжих (Endochondral ossification) – Гиалин мөгөөрснүүд нь остеойд ялгаруулагч остеобластуудаар солигддог. Дунд чөмөг (femur) нь эндохондрал буюу мөгөөрснөөсөө ясждаг ясны жишээ юм.
- Мембранаасаа ясжих (Intramembranous ossification) – Мезенхимийн (үр хөврөлийн - embryonic) эд нягтаршиж яс болдог. Хатуу хавтгай яснуу энэ хэлбэрээр ясждаг ба тухайлбал чамархай яс болон дал яс зэрэг.
Аль механизмийн үед, анхдагч яс эхлэж үүсдэг. Дараа нь хоёрдогч ясаар солигдодог.
Шинэчлэлт
Яс нь байнгын шинэчлэлт явагдаж байдаг амьд эд юм. Шинэчлэлт гэдэг нь ясны эд буцаж шимэгдээд шинэ ясны эд хэлбэржих үйл явц юм. Энэ үйл явц нь ясны эсийн түвшинд явагддаг.
Остеокластууд нь ясыг зүсэгч конус (cutting cone) -аар задалдаг. Шим тэжээлийн бодисууд нь эргэн шимэгдэх ба остеобластууд шинэ остеоид үүсгэдэг. Шинэчлэлт нь стресс болон гэмтлийн голомтод нөлөөлж, нөлөөлөлд өртсөн газруудыг бэхжүүлдэг.
Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн ойролцоогоор 8% -ийг эзэлдэг. Арьс нь өргөн хүрээний үйл ажиллагааг явуулдаг, өвөрмөц бүтэц юм. Тухайлбал: биеийн гадаргуугын хэсгүүдээс хамаараад өөр өөр бүтэцтэй байдаг.
Арьсны үйл ажиллагаа
Арьс нь гадаад орчин болон биеийн дотоод орчны хоорондох чухал хориг болдог. Улмаар механик, химийн, даралтын, дулааны, болон хэт ягаан туяа (UV), бичил биетнээс хамгаалдаг.
Арьсны бусад үйл ажиллагаанд
- Д амин дэмийн нийлэгжилт
- Биеийн дулааны тохируулга
- Психосексуал (Psychosexual) харилцаа
- Хүрэлцэх, дулаан мэдрэх, өвдөлт, болон бусад сэрлүүдийг мэдрэх эрхтэн болох зэрэг багтана.
Макро бүтэц.
Биеийн гадаргууг бүрхэж байгаа арьсны бүтэц нь хэсэг бүрт янз бүр байдаг.
- Арьс нь нимгэн, үстэй, үсэрхэг (hirsute) эсвэл огт үсгүй (glabrous) байж болдог.
- Огт үсгүй (Glabrous skin) арьс нь зузаан, гарын алга, хөлийн ул, болон хурууны нугалагч гадаргууд байдаг.
Ерөнхийдөө биеийн бүрхэж байгаа арьс гурван давхаргаас тогтдог
- Эпидермис (epidermis)
- Дермис (dermis)
- Гиподермис (hypodermis) юм.
Зураг 1 – Арьс гурван давхаргаас тогтдог, эдгээр нь: эпидермис (epidermis), дермис (dermis) болон гиподермис (hypodermis) юм.
Бичил бүтэц
Эпидермис (Epidermis)
Эпидермис нь арьсны хамгийн өнгөн давхарга бөгөөд голдуу хөгжлийн эцсийн шатандаа байгаа олон давхар кератиноцит (keratinocyte) эсүүдийн давхаргаас тогтдог. Энэ давхаргад кератин боловсорч, гадна гадаргуу руу чиглэсэн шилжилт явагддаг ба энэ үйл явцыг эвэршилт (cornification) гэж нэрлэдэг.
Мөн эпидермис давхаргад хэд хэдэн төрлийн кератиноцит бус эс (non-keratinocyte)-үүд байрладаг үүнд:
- Меланоцит (Melanocyte) – үүсэлт болон нөсөө бүрэлдэхэд чухал үүрэгтэй.
- Лангергансын эс (Langerhans cell) – Антиген таниулагч дендриттэй эс.
- Меркелийн эс (Merkel cell) – Мэдрэхүйн механорецепторууд.
Эпидермисийн давхаргууд
Эпидермис нь кератиноцит эсүүдийн давхаргуудад (strata) хуваагддаг – тэдгээр нь гадаргуу руугаа шилжих тусам бүтэц нь өөрчлөгддөг. Хамгийн гүний хэсгээсээ гадаргуу хэсэг рүү давхаргуудыг нэрлэвэл:
- Суурийн давхарга (Stratum basale) – энэ давхаргад кератиноцит эсүүдийн митоз хуваагдал явагддаг.
- Өргөст давхарга (Stratum spinosum) – кератиноцит эсүүд нь хоорондоо десмосом (desmosomes) гэгдэх холбоосоор маш хүчтэй холбогдсон байдаг.
- Мөхлөгт давхарга (Stratum granulosum) – энэ давхаргад липид ялгаруулагч эсүүд болон бусад ус нэвтрүүлэхгүй молекүлүүд энэ давхаргад байдаг.
- Тунгалаг давхарга (Stratum lucidum) – энд эсүүд нь бөөмгүй болж кератин үүсэлт огцом нэмэгддэг.
- Эвэрлэг давхарга (Stratum corneum) – эсүүд бүх эрхтэнцэрүүд (organelles) -гүй болсон байх ба мөн кератинийг үргэлжлүүлэн үйлдвэрлэсээр байна.
Зураг 2 – Кератиноцит эсийн хөгжлийн өөр үе шатуудаасаа хамаараад эпидермис нь давхаргуудад хуваагддаг.
Дермис (Dermis)
Дермис нь эпидермисийн яг доор байрладаг бөгөөд энэ хоёр нь хоорондоо маш бат бөх дермо -эпидермал холбоос (dermo-epidermal junction) - нягт холбогдсон байдаг. Дермис нь хоёр давхаргаас тогтдог бөгөөд тэдгээр нь эпидермистэй харьцуулахад хоорондоо тодорхой сайн ялгардаггүй.
- Өнгөц давхарга нь хөхлөгт давхарга (papillary layer)
- Гүнийх нь торлог (reticular layer) давхарга юм.
Дермис давхаргад доорх эсийн төрлүүд болон бүтцүүд тохиолддог
- Фибробласт (Fibroblasts) – эдгээр эсүүд нь these эсийн гаднах матрикс (extracellular matrix - ECM)-ийг нийлэгжүүлдэг бас эсийн гаднах матрикс нь коллаген болон эластинээс голдуу бүрддэг.
- Мөхлөгт эс (Mast cells) – эдгээр нь төрөлхийн дархлааны эсүүд бөгөөд дотроо гистамины мөхлөг агуулдаг.
- Цусны судаснууд болон арьсны мэдрэхүйн мэдрэл (Blood vessels & cutaneous sensory nerves)
- Арьсны дайврууд (Skin appendages) –Жишээ нь: , хумс, хөлс болон тосны булчирхайнууд үүнд орно.
Үсний уутанцарууд болон тосны булчирхай (Hair Follicles & Sebaceous Glands)
Үсний уутанцарууд болон тосны булчирхай нь хамтдаа pilosebaceous нэгжийг үүсгэдэг. Энэ нь зөвхөн үстэй арьсан (hirsute skin) -д байдаг. Тосны булчирхай нь булчирхайн шүүрлээ холокрин (holocrine) механизмаар үсний уутны иш (hair follicle shaft) хэсэг рүү ялгаруулдаг. Үсний уут нь өөрөө arrector pili булчинтай холбогддог, энэ булчингийн агшилтаар эгц босоо байрлалд ордог.
Хөлсний булчирхай (Sweat Glands) – Хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг
- Эккрин булчирхай (Eccrine glands) – Хүний биед байрлах хөлсний булчирхайн ихэнхи нь энэ төрөлд багтана. Шүүрэл нь өнгөгүй, үнэргүй, ихэнхи хэсгийг нь болон ус эзлэдэг – дулааны зохицуулгад оролцдог.
- Апокрин булчирхай (Apocrine glands) – Илүү том хэмжээтэй хөлсний булчирхайнууд юм, суга болон бэлэг эрхтэн орчим байрладаг. Эдгээр апокрин булчирхайн шүүрлүүд нь арьсны бичил биетнүүдээр задарч биеийн үнэрийг үүсгэдэг.
Зураг 3 – Дермис нь хөхлөг болон торлог давхаргад хуваагддаг.
Гиподермис (Hypodermis) – Гиподермис буюу арьсан доорх эд нь яг дермисийн доор байрладаг.
Биеийн өөхний хуримтлалын ихэнхи хэсэг энд байдаг ба хүн бүрт өөхний эдийн хэмжээнээсээ шалтгаалаад хэмжээ янз бүр байдаг.
Тунгалгын тогтолцоо
Цусны судасны бичил бүтэц
Булчингийн эсийн бичил бүтэц
Мэдрэлийн бичил бүтэц
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Меланин
Меланин нь хэт ягаан туяаны цацрагийн нөлөөнд хариу урвал үзүүлэн үүсдэг бөгөөд шингэсэн цацрагийн >99.9%-ийг сарниулж ДНХ-ийн гэмтлээс хамгаалах үүрэгтэй.
Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
Үсний фолликел
Үсний уутанцар (Folliculus pili, hair follicle): үс бэхлэгдэх уутанцар бөгөөд тосны булчирхай (glandula sebacea) болон M. arrector pili гөлгөр булчинг агуулна.
Фолликел
Folliculus (follicle) - микроанатомид шаар хэлбэрийн хөндийт, дотроо эсийн нэгдэл агуулсан бүтэц буюу уутанцар: бамбайн фолликел, өндгөвчний фолликел, үсний уутанцар, тунгалгийн фолликел гэх мэт.
Эм
Натрийн хлорид (Sodium chloride)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Электролитийн уусмал
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Энэ нь их нягттай бөгөөд хөшүүн. Дотор хэсэг нь хоорондоо холбогдсон олон хөндийнүүдээс тогтох хэмт яс гэх хэсгээс бүтнэ.
Ихэнхи яснуудын дотор хэсгийг бүрдүүлдэг ба хатуу яс (compact bone) -ны гүнд мөн байрладаг. Энэ нь дотроо олон хөндийтэй зөгийн үүртэй төстэй харагддаг.
Хэрэв бүх яс хатуу яс (compact)-нууд байсан бол хөдөлгөөн хийхэд маш хүнд байх байсан
Тухайлбал чөмөгний суваг (medullary canal), Волкманы сувгууд (Volkmann’s canal) болон хэмт ясны хөндийнүүд
Бараан арьстай хүнд меланин үүсэлт нь их байдаг болохоос меланоцит эсийн тоо олон олширсон явдал биш юм.
Торлог давхарга нь илүүтэй зузаан бөгөөд бат бөх чанарыг нь хангаж өгдөг зузаан коллаген ширхэгүүдийг агуулдаг.
Хэдийгээр дермис давхаргад олддог боловч эдгээр бүтцүүд нь эпидермисд үүсээд хөгжлийнхөө явцад дермис рүү бууж ирдэг ажээ.