Гипергликеми нь цусны хэвийн дээд хязгаараас ихсэхийг хэлнэ. Өлөн үеийн венийн сийвэнгийн глюкоз 5.6 ммоль/л-ээс бага бол хэвийн, 5.6–6.9 ммоль/л бол урьдал чихрийн шижин, 7.0 ммоль/л буюу түүнээс их бол чихрийн шижингийн оношилгооны босгод хүрсэн гэж үзнэ. Хамгийн түгээмэл шалтгаан нь чихрийн шижин боловч цочмог хүнд өвчний үеийн стрессийн гипергликеми, глюкокортикоид зэрэг эм, дотоод шүүрлийн болон нойр булчирхайн эмгэгүүд мөн гипергликеми үүсгэнэ.
Дунд зэргийн гипергликеми ихэвчлэн зовиургүй бөгөөд шинжилгээгээр санамсаргүй илэрдэг. Глюкоз бөөрний босго буюу ойролцоогоор 10 ммоль/л-ээс давахад шээсээр глюкоз алдагдаж, ам цангах, ойр ойрхон шээх, бие сульдаж ядрах, хараа бүрэлзэх шинж илэрнэ. Гүн түргэн амьсгал, бөөлжих, хэвлийн өвдөлт, ухаан санааны өөрчлөлт нь чихрийн шижингийн кетоацидоз () эсвэл гиперосмоляр гипергликемийн хам шинж () үүссэнийг илтгэх аюултай шинж юм.
Эмчилгээний үндэс зарчим нь шалтгааныг тогтоож засах явдал юм: чихрийн шижинг батлан эмчлэх, өдөөгч эмийг эргэн үнэлэх, суурь өвчнийг эмчлэх. Эмнэлэгт хэвтсэн өвчтөнд глюкозыг ихэвчлэн 7.8–10 ммоль/л-д барьж, гипогликемиэс сэргийлэхийг тэргүүнд тавина. Аюултай шинж илэрсэн үед DKA/HHS-ийн зарчмаар яаралтай эмчилнэ.
Тодорхойлолт: Гипергликеми гэдэг нь венийн сийвэнгийн глюкоз хэвийн хязгаараас ихсэхийг хэлнэ. Өлөн үеийн (сүүлийн хоолноос хойш 8–12 цагийн дараах) хэвийн глюкоз 5.6 ммоль/л-ээс бага байна.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Үзүүлэлт (венийн сийвэн) | Хэвийн | Урьдал чихрийн шижин | Чихрийн шижин |
|---|
Өлөн үеийн глюкоз | <5.6 ммоль/л | 5.6–6.9 ммоль/л* | ≥7.0 ммоль/л |
<5.7% | 5.7–6.4% | ≥6.5% (≥48 ммоль/моль) | |
Тохиолдлын глюкоз (өдрийн аль ч үед) | — | — | ≥11.1 ммоль/л** |
Глюкозын ачаалалтай сорилын () 2 цагийн глюкоз | <7.8 ммоль/л | 7.8–11.0 ммоль/л*** | ≥11.1 ммоль/л |
* Тайлбар: 5.6–6.9 ммоль/л-ийг өлөн үеийн глюкозын өөрчлөлт (ӨҮГӨ) гэнэ.
** Тайлбар: Гипергликемийн сонгодог шинж тэмдэгтэй хавсарсан үед оношилгооны ач холбогдолтой.
*** Тайлбар: 7.8–11.0 ммоль/л-ийг глюкозын тэсвэржилт алдагдал () гэж нэрлэнэ. Хөрвүүлэлт: ммоль/л × 18 = мг/дл.
Нэг удаагийн ихэссэн үзүүлэлт дангаараа чихрийн шижингийн онош болохгүй. 1-р хэв шинжид тод эмгэг нэг үзүүлэлт (ихэвчлэн шинж тэмдэгтэй хавсарсан) хангалттай бол 2-р хэв шинжид хоёр ба түүнээс олон эмгэг үзүүлэлт шаардлагатай бөгөөд зөрүүтэй үед глюкозын ачаалалтай сорил хийнэ.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
DKA
Diabetic Ketoacidosis - Чихрийн шижингийн кетоацидоз: инсулины дутагдлаас кетон бие ихсэж, бодисын солилцооны хүчилшил үүсдэг амь насанд аюултай цочмог хүндрэл.
HHS
Hyperosmolar Hyperglycemic State - Гиперосмоляр гипергликемийн хам шинж: хүнд гипергликеми, гиперосмоляр байдал, их хэмжээний шингэн алдалтаар илэрдэг амь насанд аюултай цочмог хүндрэл.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
HbA1c
Glycated Hemoglobin - Гликозилжсэн гемоглобин: сүүлийн ойролцоогоор 3 сарын цусны глюкозын дундаж түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.
ГАС
Глюкозын ачаалалтай сорил – Oral glucose tolerance test
ГТА
Глюкозын тэсвэржилт алдагдал – Impaired glucose tolerance