Суулгалт нь хүн амын дунд өргөн тархсан, ихэнхдээ аяндаа эдгэрдэг өвчин юм. Хэдийгээр анагаахын ном, сэтгүүлүүдэд суулгалтын тодорхойлолт бага зэрэг ялгаатай байж болох ч, дараах шалгуурыг хангаж байвал суулгалт гэж үзнэ:
- Өдөрт 3 ба түүнээс дээш удаа хэлбэргүй, шингэрсэн өтгөн гарах
- Өтгөний усны агууламж 75%-с их байх.
- Нийт өтгөний хэмжээ өдөрт >250 гр/хоногт.
Хэрэв суулгалт удаан үргэлжилж, архаг хэлбэрт шилжих эсвэл хүндрэл өгвөл нарийвчилсан шинжилгээ зайлшгүй шаардлагатай. Учир нь халдварын бус гаралтай эмгэг байх боломжтой, зарим тохиолдолд вирус, шимэгч зэрэг халдвар үүсгэгчтэй холбоотой байдаг. Халдварын шалтгаантай үед ч антибиотик эмчилгээ үр дүн багатай байж болох ба эмэнд дасал үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.
Халдвартай холбоотой нөхцөлд халдвар дамжих эрсдэл өндөр тул бусдад халдвар тараахаас сэргийлж, эрүүл ахуйн хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай.
- Суулгалт: Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ. Доорх үзүүлэлтүүдээс аль нэг шалгуурыг хангах
- Олон удаа хүндээр бие засах: 24 цагт ≥3 удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарах
- Өтгөний агууламж багассан: Өтгөний шингэний агууламж >75%
- Өтгөний жин нэмэгдсэн: Өдөрт >250 г
- Үргэлжлэх хугацаагаар тодорхойлбол
- Цочмог суулгалт: ≤4 долоо хоног (ихэнхдээ хэдхэн өдөр)
- Архаг суулгалт: Үргэлжлэх хугацаа >4 долоо хоног
- A08.0Ротавирүст энтеритRotaviral enteritis
- A08.1Норовирүсээр сэдээгдсэн ходоод-гэдэсний цочмог эмгэгAcute gastroenteropathy due to Norovirus
- A08.2Аденовирүст энтеритAdenoviral enteritis
- A08.3Бусад вирүст энтеритOther viral enteritis
- A08.4Гэдэсний тодорхойгүй вирүст халдварViral intestinal infection, unspecified
- A08.5Бусад тодорхой гэдэсний халдварOther specified intestinal infections
Ангилал
Шалтгаан
→ Халдварын гаралтай суулгалт
Өвөрмөц бус гастроэнтерит
→ Цочмог суулгалтын клиник менежмент
→ Суулгалтын аюултай шинжүүд (Red flags)
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
HUS
Hemolytic-Uremic Syndrome - Цусзадрал-уремийн хам шинж: микроангиопатик цусзадралын цус багадалт, тромбоцитопени, бөөрний цочмог гэмтлийн гурвалаар илэрнэ.
Зарим номонд 200 гр-аас эхлэнэ гэж дурдсан байдаг.
Зарим эх сурвалжид суулгалтыг 2 долоо хоногоос дээш үргэлжилсэн тохиолдолд мөн хроник (архаг) суулгалт гэж үздэг.