Нэвтрэх
  • Томуу (Influenza)

    Вирусийн халдварт өвчин, Пневмологи
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Тойм

    Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C  гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу маш их мутацид ордог үүний үр дүнд шинэ дэд төрөл, омгууд гарч ирдэг. Халдвар авсан хүнд гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хуурай ханиалгах, сульдах шинж илэрнэ. Цусны ерөнхий шинжилгээнд үрэвслийг илтгэгч үзүүлэлтүүд хэвийн эсвэл бага зэрэг ихэссэн байж болно.

    Шинж тэмдгүүд тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран хэдэн өдрөөс 2 долоо хоногийн дотор бүрэн арилж эдгэрдэг. Халдвар авсан хүнд дэмжих эмчилгээ хангалттай. Гэвч зарим тохиолдолд халдвар хүндрэх аюултай буюу архаг хууч өвчтэй, биеийн байдал хүнд байгаа хүмүүст вирусийн эсрэг эмчилгээний талаар бодолцох хэрэг гарч болно. Вирусийн эсрэг эмчилгээ шинж тэмдгийг богино хугацаанд арилгах буюу эдгэрэлтийг түргэсгэж, хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулна. Халдварын оношийг ихэвчлэн эмнэлзүйд илэрч буй шинж тэмдэг дээр үндэслэн тавьдаг боловч шаардлагатай үед ПГУрвалын шинжилгээгээр оношийг баталж болно.

    Ховор тохиолдолд томуугийн халдвар хоёрдогчоор буюу бактерийн халдвараар хүндэрч уушгины хатгалгаа болж болно. Энэ тохиолдолд ихэвчлэн Staphylococcus aureus эсвэл Streptococcus pneumoniae-ийн халдвар авдаг. Томуугаас урьдчилан сэргийлэх аргуудад гарын эрүүл ахуйг сахих, ханиаж найтаах үедээ ам хамраа таглах, вакцин хийлгэх зэрэг алхмууд орно. 

    Тархвар зүй
    • Тархалт: дэлхий даяар өргөн тархсан
    • Улирлын томуу: Халдвар ихэвчлэн намар болон өвлийн улиралд ихэсдэг.
    • Нас: Аль ч насныханд тохиолдох боломжтой, ахимаг насны бүлэгт буурдаг

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шатлгаан
    Ангилал
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Оношилгоо
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    Хүндрэл
    Анхдагч вируст уушгины хатгалгаа
    Тавилан
    Урьдчилан сэргийлэлт
    Зоонозын гаралтай томуу
    Тусгай бүлэг хүн ам
    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.