Мегалобласт цус багадалт нь ДНХ-ийн нийлэгжилт алдагдах, эсийн хуваагдал тасалдсанаас үүдэлтэй гиперхром макроцитийн цус багадалт бөгөөд ихэвчлэн ясны чөмөгт мегалобластууд (эсвэл цусны түрхцэд мегалоцитууд) илэрдэг.
Ясны чөмөгт ялгаран хөгжлийн бүх үе шатанд байгаа эритроид прекурсоруудын бөөм байх ёстой хэмжээнээсээ томорсон, бөөм/цитоплазмын хоорондын харьцаа алдагдсан байдаг. Үр дүнд нь бүрэн боловсорч дуусаагүй, үйл ажиллагаа хийх чадамжгүй, том хэмжээтэй эритроцитууд захын цусанд ордог. Мегалобласт цус багадалтын үед ядарч сульдах, арьс, нүдний салст бүрхэвч цайж цонхийх, , нүд эрээлжлэх, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрхний цохилт олшрох зэрэг шинжүүд түгээмэл илэрдэг.
Мегалобласт цус багадалт нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд - кобаламин (витамин В12) болон (витамин В9) дутагдал нь хамгийн түгээмэл хоёр шалтгаан юм. Витамин В12 нь мэдрэлийн эсийн миелинжилтийн нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэ витамины дутагдлын үед мөн мэдрэлийн эмгэгүүд үүсдэг.
Оношилгоог бодит үзлэг (эмнэлзүйн шинж тэмдгүүд), лабораторийн шинжилгээ, ясны чөмөгнөөс эдийн дээж (биопси) авч, микроскопоор шинжлэн хийнэ. Эрт оношилж, орлуулах эмчилгээ хийснээр бүрэн эдгэрэх боломжтой. Энэ төрлийн цус багадалт нь клиникт маш түгээмэл тохиолддог, ач холбогдол өндөр юм.