Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Нефробластома (Nephroblastoma)
Нефрологи, Хавдар судлал, Цус, хавдрын өвчнүүд
Сүүлийн шинэчлэл:
Тойм
Нефробластома нь ихэвчлэн 2-5 насны хүүхдүүдэд тохиолддог бөгөөд хүүхдийн бөөрний хамгийн түгээмэл хорт хавдар юм .
Цөөн тохиолдолд өвөрмөц хам шинж ба генийн мутацитай холбоотой илэрдэг. Нефробластома нь ихэвчлэн хэвлийн хөндийн том нягтрал хэлбэрээр илэрдэг. Том, хагарсан, үсэрхийлсэн хавдрын үед гематури, хэвлийгээр өвдөх болон бусад шинж тэмдгүүд илэрч болно. Эмчилгээ нь бүх үе шатанд хавдрыг тайрч авах ба хими эмчилгээнээс бүрдэх бөгөөд өвчний даамжирсан үе шатанд туяа эмчилгээ хийдэг.
Тодорхойлолт
Нефробластома буюу Вильмсийн хавдар нь нефробласт эсээс үүсдэг үр хөврөлийн гаралтай хүүхдийн бөөрний хавдар бөгөөд хүүхдийн хэвлийн хөндийн хавдруудын дотор голлон тохиолддог.