Дэд гарчиг
Гялтангийн шүүдэсжилт (Pleural Effusion)
Гялтангийн шүүдэсжилт гэдэг нь уушги болон цээжний ханын хоорондох гялтангийн хөндийд хэвийн хэмжээнээс илүү шингэн хуримтлагдахыг хэлнэ. Шалтгааныг тодруулахад трансудат, эксудат гэж ангилна. Трансудат нь ихэвчлэн гидростатик эсвэл онкотик даралтын өөрчлөлттэй, эксудат нь үрэвсэл, халдвар, хавдар, тунгалгийн урсгалын сааталтай холбоотой.
Бага хэмжээний шүүдэсжилт шинж тэмдэггүй байж болно. Шингэн ихсэхэд амьсгаадах, хуурай ханиалгах, амьсгалахад цээжээр хатгуулж өвдөх шинж илэрч болно. Үзлэгээр өвчтэй талын цээжний хөдөлгөөн, дууны доргион, амьсгалын чимээ багасаж, тогшилтоор бүдэг авиа сонсогдож болно.
Цээжний хэт авиан шинжилгээ нь шингэнийг илрүүлэх, ажилбарын аюулгүй цэгийг сонгоход чухал. Шалтгаан тодорхойгүй, нэг талын шүүдэсжилт эсвэл халдвар, хавдрын сэжигтэй үед заалтаар гялтангийн шингэнээс сорьц авна. Амьсгаадалт үүсгэсэн том шүүдэсжилтэд шингэнийг болгоомжтой гадагшлуулж болно. Эмчилгээний үндэс нь шүүдэсжилт үүсгэсэн өвчнийг оношилж, эмчлэх явдал юм.
Гялтангийн хөндий нь бага хэмжээний шингэнтэй боломжит зай бөгөөд энэ шингэн нь амьсгалын үед гялтангийн хоёр хальс чөлөөтэй гулсах нөхцөлийг бүрдүүлнэ. Шингэн үүсэх хэмжээ тунгалгийн тогтолцооны шимэгдүүлэх чадвараас ихсэхэд шүүдэсжилт бий болно.
Шингэний төрлөөр
- Гидроторакс — сероз шингэн
- Гемоторакс — цус
- Гялтангийн эмпием буюу пиоторакс — идээ
- Хилоторакс — хилус
- Уриноторакс — шээс, маш ховор
- Гидропневмоторакс — гялтангийн хөндийд шингэн болон агаар зэрэг байх
Эмгэг жамаар
- Трансудатив гялтангийн шүүдэсжилт
- Эксудатив гялтангийн шүүдэсжилт
Шалтгаан ба эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Гялтангийн хатгалт ба шингэний шинжилгээ
Гялтангийн шингэний шинжилгээ: Light-ийн шалгуур ба халдварын эрсдэл
Явц ба тусгай хэлбэрүүд
Ялган оношилгоо
Плеврит
Эмчилгээ
Хүндрэл
Сувилахуйн хяналт ба өвчтөнд өгөх зөвлөгөө
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.