Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2025/02/17
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Шарх хаах гэдэг нь оёдол, үдээс, шархны наалт, эдийн цавуу зэрэг материалыг ашиглан шархны ирмэгийг ойртуулан бэхлэх процесс юм. Энэ нь анхдагч эсвэл гуравдагч (хожуу хаалт) хаалтын гэх зэрэг байж болно.

    Анхдагчаар шархыг хаах нь бохирдоогүй, саяхан үүссэн, ирмэгийг амархан ойртуулж болох (таталдал байхгүй), цэвэр эсвэл халдварын эрсдэл багатай шарханд хийгдэнэ. Бохирдсон шархыг хоёрдогчоор эдгээх эсвэл гуравдагчаар (хожуу хаалт) хаах боломжтой. Хүнд хэлбэрийн нарийн төвөгтэй шарх нь нарийн мэргэжлийн эмчийн тусламж, өвөрмөц эмчилгээ шаардаж болно. Хүүхэд болон ахмад настнуудад онцгой анхаарах зүйлс байж болзошгүй.

     

    Шарх хаалт 
      Тодорхойлолт  Давуу тал  Сул тал 
    Оёдол (Suturing) Шархны ирмэгийг зориулалтын зүү, оёдлын утсаар ойртуулан бэхлэх
    • Ихэнх төрлийн шарханд хэрэглэж болно.
    • Сорви бага үүсгэнэ
    • Эмчийн ур чадвараас хамаарна
    • Цаг хугацаа зарцуулна
    • Уусдаггүй оёдол тавьсан тохиолдолд авахын тулд дахин үзүүлэх шаардлагатай
    • Хэсгийн мэдээ алдуулалт (тарилга) шаардлагатай
    Эдийн үдээс (Tissue Stapling) Шархны ирмэгийг зориулалтын  метал үдээс болон төхөөрөмж ашиглан ойртуулан бэхлэх
    • Хурдан
    • Шархнаас шүүрэл гарахад саад болохгүй
    • Оёдолтой ижил халдвар, эдгэрэлтийн түвшинтэй
    • Жигд ирмэгтэй шарханд л тохиромжтой
    • Нүүр, хүзүү, гар, хөлийн шарханд хэрэглэхгүй
    • Оёдолтой харьцуулахад цус тогтоох чадвар муу
    • Дүрс оношилгоонд саад болж болзошгүй
    • Сорвижилт арай их
    • Үдээсийг авахын тулд дахин үзүүлэх шаардлагатай
    Шархны наалт  Наалт ашиглан шархны ирмэгийг ойртуулж бэхлэх
    • Хялбар
    • Түргэн
    • Мэдээ алдуулалт (тарилга) ихэвчлэн шаардлагагүй
    • Авахын тулд дахин үзүүлэх шаардлагагүй
    • Халдварын эрсдэл бага
    • Таталдалт ихтэй шарханд тохиромжгүй
    • Жигд бус хэлбэртэй шарханд тохиромжгүй
    • Арьсны сулралт ихтэй шарханд тохиромжгүй
    • Чийгтэй хэсэгт наалдалт муу
    • Хэт эрт суларч, унах эрсдэлтэй
    Эдийн цавуу (Tissue adhesive) Шархыг зориулалтын эдийн цавуугаар нааж бэхлэх
    • Хурдан
    • Оёдол тавихгүй
    • Зүү, тарилга хэрэглэхгүй
    • Авахын тулд дахин үзүүлэх шаардлагагүй
    • Халдварын эрсдэл бага
    • Оёдолтой харьцуулахад шарх задрах эрсдэл өндөр
    • Таталдалт ихтэй шарханд тохиромжгүй
    • Чийглэг, салст бүрхүүлийн хэсэгт хэрэглэхгүй
    • Гүн, жигд бус, бяцарсан  шарханд хэрэглэхгүй
    • Нэвтэрсэн болон хазуулсан шарханд хэрэглэхгүй
    • Хэт эрт сулрах эрсдэлтэй
    • Өвчтөнд гэмтлийн үнэлгээ хийх .
    • Идэвхтэй цус алдалт байвал цус тогтоох арга хэмжээ авах.
    • Тохиромжтой өвдөлт намдаах эмчилгээ хийх.
    • Амь насанд аюултай эсвэл мөчийг алдах эрсдэл, хүндрэлүүд байгаа эсэхийг шалгах.
    • Хавсарсан гэмтэл байгаа эсэхийг үнэлэх.
    • Шархны шинж чанар болон үүссэн хугацааг тодорхойлох.
    • Шаардлагатай бол татрангийн эсрэг вакцин хийх.
    • Лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоо хийх шаардлагыг үнэлэх.
    • Шаардлагатай бол бусад мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх; мэс заслын заалт байгаа эсэхийг үнэлэх.
    • Шархыг цэвэрлэх.
    • Тохиромжтой аргаар эмчилж эхлэх:
      • Цэвэр, саяхан үүссэн нээлттэй шарх → анхдагчаар хаах
      • Хуучин, бохирдсон нээлттэй шарх → хоёрдогчоор хаах
      • Хаалттай булчин-ясны гэмтэл → POLICE зарчим
      • Хугарал болон үе хамарсан шархны үед мөчийг хөдөлгөөнгүй байлгах.
    • Шархны эдгэрэлт удаашрах эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Заалт

    Эсрэг заалт

    Арга зүй

    Хэрэглэгдэх зүйлс

    Аргачлал

    Эрсдэл

    Шалга!!!

    Хүндрэл

    Өвөрмөц тохиолдлууд

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915