Дэд гарчиг
Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг. Оношийг ихэвчлэн гэмтсэн үеийн Рентген зураг Цусны шинжилгээ болон бодит үзлэгт тулгуурлан тавина. Эмчилгээ хийлгээгүй үед 20-30% нь 3 жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг.
Эмчилгээний гол зорилго нь өвчнийг намжмал байдалд оруулах, болон үений бүтцийн өөрчлөлтийг бууруулах, идэвхтэй үйл ажиллагааны болон амьдралын чанарыг сайжруулахад оршино.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү түлхүү өвчилдөг.
- Тархалт 1%
- 35-55 Насны хооронд өвчин эхэлдэг
- Хүйсийн харьцаа ♀>♂ 3:1
- 70% РА-Өвчтөнүүдэд эерэг
- M05Ийлдэс-эерэг хэрлэгтөст артритSeropositive rheumatoid arthritis
Шалтгаан, Эмгэг жам
Эмнэл зүй
Ангилал
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт, Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Өвчний сэдрэл
Архаг өвчний шинж тэмдэг дахин илрэх, хүндрэх буюу намжмал үеэс шинж тэмдэгтэй үед шилжихийг өвчний сэдрэл (exacerbation) гэнэ.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Гар хөлийн жижиг үеүүд ихэвчлэн үрэвсэж, хавдаж улайна.
>55нас 2%
60наснаас анх оношлогдсон бол late onset rheumatoiden Arthritis (LORA), Хүүхэд насанд анх оношлогдсон бол juvenile idiopathic arthritis (JIA)
6 хромосом дээр хүний лейкоцитийн антиген бүрдлээр хамт колоничлогдсон MHC II ангийн эсийн гадаргуугийн хүлээн авагчийг хэлнэ.
Эрүүл хүмүүсийн 25% орчимд эерэг гардаг