Синусын зангилаа сулрах хам шинж нь даамжрах явцтай архаг хам шинж бөгөөд олон төрлийн зүрхний хэм алдалт-уудын шалтгаан байх боломжтой. Хамгийн түгээмэл илрэх хэлбэр нь синусын брадикарди ( <50) болон амьсгалын бус гаралтай синусын аритм байдаг. Дээрх хам шинж үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болон үүсгэх шалтгаанууд мөн олон янз байна.
Хам шинж эмнэлзүйд хүндийн зэргээс хамаарч шинж тэмдэггүй байхаас брадикардийн шалтгаант эсвэл ухаан алдах байдлаар илэрнэ. Эмнэлзүйн шинж тэмдэгээс шалтгаалан эмчилгээг хийх ба хүнд үед суулгац тавих заалттай байдаг.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.
Зүрхний хэмнэл/агшилтын тоо
Зүрхний хэмнэл/агшилтын тоо (АТ, Eng.: heart rate): Зүрх нэгж хугацаанд хэдэн удаа агшиж буй тоо (жнь: 60/мин)
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Пейсмейкер
Физиологийн үйл явцын давтамж, хурдыг зохицуулагч биологийн (синусын зангилаа, АВ-зангилаа) эсхүл хиймэл өдөөгч; ихэвчлэн зүрхний хиймэл пейсмейкер буюу "зүрхний аппарат" гэсэн утгаар хэрэглэгддэг.
Асистоли
Зүрхний цахилгаан болон механик үйл ажиллагаа 2 секундээс дээш хугацаагаар огт ажиллахгүй байхыг асистоли гэнэ; цусны эргэлт зогсож хэдхэн минутад үхэлд хүргэж болно.
Синуатриал хориг (Sinuatrial Block)
Синуатриал хориг (СА хориг) нь "брадикарди бүхий зүрхний хэм алдалт"-ын ангилалд багтдаг бөгөөд сэрэл дамжуулах замын эмгэг, мөн "синусын зангилаа сулрах хам шинж"-ийн нэгэн хэлбэр ч гэж үздэг. Энэхүү хоригийн үед синусын зангилаанд сэрэл хэвийн үүссэн ч, синусын зангилаан дотроо цааш дамжуулах системд саатал үүссэнээр тосгуурын миокардид дамжихад хоцрох, эсвэл огт дамжихгүй байхад хүрдэг. АВ хоригийн адилаар I- III зэрэгт ангилагддаг.
Пароксисмаль
Үе үе, гэнэт буюу огцом үүсч тохиолдох шинж тэмдэг, эмгэгийг тодорхойлох нэршил (жишээ нь пароксисмаль тахикарди, BPPV).
Суправентрикуляр
Ховдлоос дээрх буюу гадуурх (supra - дээрх, ventricular - ховдлын) гэсэн утгатай нэршил.
Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)
Тодорхойлолт Тосгуурын фибрилляци Тосгуурт сэрэл эмх замбараагүй үүссэний улмаас тосгуурын жигд бус дутуу агшилтууд үүсдэг суправентрикуляр тахи-аритм. Өөр нэршил “Тосгуурын жирвэгэнэх хэм алдалт”, “Тосгуурын жирвэгнээ”, “Тосгуурын мерцани”
Эгмийн доорх артерийн хам шинж (Subclavian steal syndrome)
Эгэм доорх артери (A. subclavia) нугалмын артеритай (A. vertebralis) ойрхон хэсэгт тохиолдох артериосклерозын (arteriosclerosis) дүнд үүссэн нарийсал буюу стеноз (stenosis) эсхүл судасны бүрэн хаагдлаас (occlusion) болж үүсдэг эмгэгийг Subclavian-Steal-Syndrome (SSS) гэж нэрлэдэг.
Bernard Lown зүрхний эмч анх энэ тодорхойлолтыг 1967 онд ашигласнаас хойш утга агуулгын хувьд нэмэгдэн шинэчлэгдсэнээр 1973 онд (eng. Kaplan et al.) энэхүү хамшинжийн шалтгаан нь дан ганц синусын зангилааны эмгэг үйл явцтай холбоогүй хэмээн үзэж Синусын зангилаа сулрах хам шинж нэршлийн оронд Тахикарди-Брадикарди хамшинж хэмээн нэрлэж байх санааг дэвшүүлсэн ба одоогоор ижил утгаар хэрэглэгдэж байна.