Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Салхин цэцэг (Chickenpox, Varicella)

    Вирусийн халдварт өвчин

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана.

    Тууралтын онцлог:  Эхэндээ  үүсч, явцдаа дотроо шингэн агуулсан  болон хувирч, төгсгөлдөө болж өөрчлөгддөг. Энэхүү тууралтын өөр өөр үе шатууд нь нэгэн зэрэг тохиолдох ба үүнийг нь хэмээн нэрлэдэг.

    Эмчилгээний ерөнхий зарчим шинж тэмдгийг намдаахад чиглэх ба эмчилгээнд болон загатнаа намдаах эмийг хэрэглэдэг. Вирусын эсрэг эмчилгээ (жнь: Ацикловир) хийх боломжтой ч зөвхөн өвчний явц хүнд байх магадлалтай эрсдэлтэй өвчнүүдэд нарийн заалтаар эмчилгээ хийнэ. Ялангуяа варицеллаар халдвар авсан , ахмад настан болон дархлаа сул өвчтнүүдэд салхин цэцэг өвчин хүнд хэлбэрийн явцтай тохиолддог. Харин жирэмсэн үед халдвар авсан бол хүүхдэд нь үүсэх салхин цэцэг өвчин хүндэрч амь нас эрсдэх аюултай.

    Салхин цэцэг өвчнөөр ерөнхийдөө хүн амьдралдаа нэг удаа өвдөж, үүнийхээ дараагаар дархлаа тогтдог. Урьдчилан сэргийлэхийн тулд амьд вацкин хэрэглэх боломжтой. Олон улсад 11 болон 15 сартай хүүхдүүдэд (улаан бурхан, гахайн хавдар, улаануудын вакцинтай хамт) вакцин хийлгэхийг зөвлөдөг. Вирус нь халдвар эсхүл вакцинжуулалтын дараагаар мэдрэлийн зангилаанд (Eng.: ganglion) хадгалагддаг. Үүнээс шалтгаалан дархлаа суларч доройтох үед энд хадгалагдсан вирус нь идэвхжиж өвчний хэлбэрээр шинж тэмдэг илэрч болно. Вакцин хийлгэсэн тохиолдолд ийм шинж тэмдэг үүсэх нь тун ховор бөгөөд хэрвээ үүсэх юм бол маш хөнгөн хэлбэрээр явагддаг байна.

    • Varicella zoster virus-ийн халдварыг дэлхийд жил бүр 1000 хүн тутамд 13-16 хүн авдаг. Халдвар 1-9 насны хүүхдүүдийн дунд өндөр
    • Халдварын дэгдэлт улирлын шинж чанартай буюу өвөл, хаврын улиралд нэмэгддэг. Хөгжиж буй орнуудын хувьд уг вирусын халдварыг авсан 1000 хүн тутамд ~5 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 100,000 хүн тутамд 2-3 нас баралт бүртгэгддэг. Нас барах үндсэн шалтгаан нь салхин цэцэгийн халдварын ноцтой хүндрэл буюу ихэвчлэн бактерийн шалтгаантай сепсис, уушгины хатгалгаа, энцефалит, цус алдалт байдаг. Жирэмсний эхний 3 сард халдвар авсан үед урагт нөлөөлөх байдал ~1%
    • Монгол улсад
      • 2021 онд 10,000 хүн тутамд 0,9 хүн
      • 2021 онд 10,000 хүн тутамд 8,7 хүн
      • 2022 онд 10,000 хүн тутамд 10 хүн тус тус өвчлөл бүртгэгдсэн

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Урьдчилан сэргийлэлт

    Онцлог өвчтнүүдийн бүлэг

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915