Дэд гарчиг
Өргөн бүрдэлт тахикарди (Wide complex tachycardia)
Өргөн QRS бүрдэлтэй тахикарди (Wide complex tachycardia/WCT) нь QRS комплекс өргөссөн тахикарди-г илэрхийлсэн зөвхөн -д суурилсан яаралтай тусламжийн анагаах ухаан-д хэрэглэгддэг онош буюу ЭКГ шилжилгээний хариу бөгөөд ихэнх тохиолдолд (>80%) энэ нь амь насанд аюултай ховдлын гаралтай зүрхний хэм алдагдал байдаг тул юун түрүүнд яаралтай тусламжийн арга хэмжээг авах шаардлагатай. Өргөн бүрдэлт тахикарди хэмээх оношийг тавьсанаар эмчид шалтгааныг тодруулах кардиологийн нарийвчилсан ялган оношлогоо хийж цаг алдалгүй эмчилгээг яаралтай эхлэх боломж бүрдэнэ.
Эмчилгээ нь өвчтөний биеийн байдлаас шалтгаалан -ын үеийн цахилгаан эмчилгээ (кардиоверси, дефибрилляци эсвэл анти-тахикардийн хэм сэргээх өдөөлт) эсвэл антиаритмик (Зүрхний хэм алдагдалтын эсрэг эмүүд) эмийн эмчилгээ байх болно.
Тодорхойлолт: Өргөн QRS бүрдэлтэй тахикарди (Wide complex tachycardia/WCT)
- Доорх шалгуурыг хангасан үед яаралтай тусламжийн онош батлагдана:
- Зүрхний цохилтын давтамж >100 удаа/мин буюу тахикард
- Синусын хэм байхгүй буюу тодорхойлогдохгүй байх
- QRS-ийн үргэлжлэх хугацаа >120 мс
- Хэм алдагдлын үүсэл нь тодорхойгүй буюу тодорхойлж амжаагүй байх
Нэмэлт тодорхойлолтууд
- Тогтвортой болон тогтворгүй тахикарди (sustained tachycardia and non-sustained tachycardia): Тогтворгүй тахикардийг аюулгүй гэж үзэх тул эмчилгээ хийхгүй.
- Ховдлын тахикарди (ventricular tachycardia): Ховдлын сэрэл Гиссийн багцын дистал буюу зах хэсгээс эхэлнэ.
- тахикарди (SVT): Ховдлын сэрэл Гиссийн багцын дээд талын бүтцээс буюу хэсгээс эхэлнэ.
- Преэксцитаци (pre-excitation): Ховдлын сэрэл нэмэлт дамжуулах замаар дамжина (жишээ нь: хам шинжийн үед).
- Аберранц (aberrant): Гисс-Тавара-Пуркинье системийн орчмоор сэрэл зарим хэсэг дамжин өнгөрдөг .
- Аберрант дамжуулалттай суправентрикуляр тахикарди (SVT-a): SVT нь багц салааны хориг (блок)-оос болж Гисс-Тавара-Пуркинье системийн системийг хэсэгчлэн тойрч дамжина. Хэвийн суправентрикуляр тахикарди харьцуулахад QRS бүрдэл агуулснаасаа шалтгаалан оношлоход төвөгтэй байдаг.
Тогтвортой тахикарди
- Тодорхойлолт: 30 болон түүнээс дээш секунд үргэлжилсэн тохиолдолд "тогтвортой тахикарди" гэж үзнэ.
- Гемодинамикийн тогтворгүй үед яаралтай эмчилгээ хийх шаардлагатай.
- Артерийн даралт буурах/гипотензи (жишээ нь: систолын даралт <90 мм м.б.), судасны лугшилт буурах буюу сулрах
- Ухаан санаа байдал өөрчлөгдөх (, ухаан санаа балартах, унтамхайрах, ухаан алдах)
- Захын цусан хангамж буурах (цианоз, хүйтэн гар хөл, арьс цайж, царай цонхийх, хуурайших г.м.)
- Диспное, уушгины хаван үүсэх (жишээ нь: уушгинд хий дүүрэх, хөхүүрт өвдөлт)
- Ховдлын гаралтай болон суправентрикуляр тахикарди байх боломжтой.
- Тогтвортой ховдлын тахикарди нь ховдлын фибрилляци болон хүндрэх аюултай.
Тархвар зүй
Шалтгаан болон ангилал
Анхан шатны арга хэмжээ
Яаралтай оношилгоо
Ялган оношилгоо
Өргөн бүрдэлт тахикардийн цахилгаан эмчилгээ
Зүрхний хэм алдагдалтын эсрэг/антиаритмик эмийн эмчилгээ
Өвчний код (ICD-10)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Суправентрикуляр
Ховдлоос дээрх буюу гадуурх (supra - дээрх, ventricular - ховдлын) гэсэн утгатай нэршил.
Проксимал
Анатомийн байршил тодорхойлох хэллэг: биеийн гол шугам буюу их биетэй ойр гэсэн утгатай (эсрэг утга нь дистал - их биеэс хол).
Атриовентрикуляр
Тосгуур-ховдлын хоорондох эсвэл тосгуур, ховдлын аль алиныг хамарсан гэсэн утгатай (atrioventricular, АВ).
WPW
Wolff-Parkinson-White syndrome – Вольф-Паркинсон-Уайтын хам шинж
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Зүрхний ховдлын фибрилляци болон савчилт (Ventricular fibrillation and flutter)
250-320/мин давтамжтай тахикарди бүхий ховдлын зүрхний хэм алдалтыг ховдлын савчилт гэж үздэг. Ховдлын савчилт нь ховдлын фибрилляци руу шилжих нь элбэг тохиолддог бөгөөд энэ үед зүрхний давтамж >320/мин, ховдлын агшилтууд өөр хоорондоо жигд бус байснаар QRS бүрдэл гэж танигдах боломжгүй болдог.
ЭКГ-д QRS бүрдэл өргөссөн тахикард харагдвал нэмэлт шилжилгээний хариуг хүлээлгүй буюу нэмэлт шинжилгээг хийхээс урьтаж эмчилгээг эхлэнэ.
Удирдамж, хөтөчийн дагуу уг оношийг шалтгаан үүсэл нь тодорхойгүй буюу эмчилгээ хийхэд шалтгаан тодруулсан байх шаардлагагүй хэмээн үзнэ. Өргөн QRS бүрдэлтэй тахикардийн үндсэн шалтгааныг Шалтгаан хэсгээс харна уу!
Тогтвортой тахикардийг доод хэсгээс харна уу!
Дийлэнх сэрэл физиологийн бус буюу буруу замаар дамжин өнгөрдөг