Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Эдгээрийг ердийн рентген зураг (жишээ нь, цээжний рентген зураг) болон маммографи хийхээс гадна тодосгогч бодистой хавсран хэрэглэх (жишээ нь зүрхний титэм судсыг тодотгон харуулах гэх мэт) эсвэл шээсний замыг харуулах (жишээ нь, уретрограмм) зэрэгт ашигладаг. Рентген туяа нь эсийн үхэл, хорт хавдар үүсгэгч, тератоген шинж чанартай тул оношилгоонд зайлшгүй заалтаар ашигладаг. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
Рентген туяа гэдэг нь 0.01-10 нанометрийн гэрлийн долгионы урттай цахилгаан соронзон цацраг юм. Бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн эрхтнүүдийн бүтцийг тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношилгооны шинжилгээ юм. Өндөр энергийн улмаас тэд атомуудаас электронуудыг салгах чадвартай байдаг ба тэдгээр нь ионжуулагч цацрагийн бүлэгт багтдаг.
Рентгенографи
Рентгеноскопи
Рентген аппарат
Шингээлтийн тун (D)
Эквивалент тун НT,R
Цацрагийн тунгийн хязгаар (ЦТХ)
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.