Medical Content creator

Эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай юу ? Анагаах ухааны мэргэжлийн мэдээллээр бусдыг хангах, өөрийн санааг хуваалцах сонирхолтой юу ? Хэрэв тийм бол манай багт нэгдэхийг урьж байна.

Манай компанид бүртгүүлснээр та дараах давуу талуудыг хүртэх боломжтой:

  • Эрүүл мэндийн салбарт ажиллах арвин их туршлага, мэдлэгээ бусадтай хуваалцах
  • Өөрийн санаа бодлоо текст хэлбэрээр илэрхийлэх, бусдад хүргэх
  • Мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэх
  • Найрсаг, нээлттэй харилцаатай, бие биедээ туслах хамт олны нэг хэсэг болох
  • Цаашид карьераа өсгөх, дэвших боломжууд нээлттэй

Та эдгээр боломжуудыг ашиглан, өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, хамтдаа хөгжиж дэвжихийг хүсвэл манай багт нэгдээрэй. Бид таныг найрсгаар угтан авах болно.

Тавигдах шаардлага

  • Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт суралцаж төгссөн, эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх. (Эмч, эм зүйч, анагаахын оюутан, эрүүл мэндийн мэдээлэл зүй…)
  • Анагаах ухааны онол, практик мэдлэг сайтай, эмнэлзүйн туршлагатай байх.
  • Контент бүтээх, нийтлэл бичих чадвартай, бичгийн ур чадвар сайтай байх.
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй, орчуулга хийх чадвартай байх (Англи хэл (At least upper-intermediate) эсвэл Герман хэл (mindestens B2), мөн бусад хэл давуу тал болно.)
  • Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх.
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, цаг баримталдаг байх.
  • Шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, эерэг хандлагатай байх.
  • Анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг сахих, нууцлалыг чандлан хадгалах.
  • Ажлын ачаалал даах, стресстэй нөхцөлд ажиллах чадвартай байх.
  • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлсийг хүндэтгэх, нийцэх.

Ажлын нөхцөл:

  • Уян хатан цагийн хуваарь: Өөрийн өдөр тутмын ажилдаа тохируулан ажлын цагаа өөрөө тогтоох боломжтой.
  • Зайнаас ажиллах боломж: 100% зайнаас буюу remote-оор ажиллах боломжтой. Та өөрийн ажлын орчноо бүрдүүлэн, хаанаас ч ажиллах боломжтой.
  • Гүйцэтгэлд суурилсан төлбөрийн систем: Хийсэн контентын чанар, агуулгаар урамшуулал авах системтэй.
  • Технологийн дэмжлэг: Шинэ технологи, сорилтуудыг судлах, сурахад нь чиглүүлэх, туслах.
  • Нийтэч хамт олон: Найрсаг, нээлттэй харилцаатай, бие биедээ туслах хамт олны нэг хэсэг болох.

Нэмэлт боломжууд:

  • Мэргэжлийн хөгжил: Ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэх, шинэчлэх боломжтой.
  • Бүтээлч сэтгэлгээ: Өөрийн бүтээлч санаа, шинэлэг арга барилаар контент бүтээх таатай орчин, боломж.
  • Карьерын өсөлт: Амжилттай ажилласан тохиолдолд карьераа өсгөх, дэвших боломжууд нээлттэй.

Хуваалцах

Илүү ихийг харуул
Үр дүн: 1 - 5 / 3189