Medical Content Editor
Бид анагаахын оюутнууд, эмч нар болон эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн контент бүтээдэг. Та бидний багт нэгдэж, шинжлэх ухаанд суурилсан, уншигчдад ойлгомжтой, өндөр чанартай анагаахын контентыг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Таны үүрэг
- Анагаахын чиглэлээр контент (нийтлэл, блог, гарын авлага гэх мэт) боловсруулах, редакторлах.
- Контентыг оюутнууд, эмч нарт зориулан ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар боловсруулах.
- Шинэ санаачилга гарган, багтай хамтран ажиллах.
Тавигдах шаардлага
- Анагаахын ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх (Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан.
- Бичгийн ур чадвар сайтай, мэргэжлийн үг хэллэгийг ойлгомжтой байдлаар тайлбарлах чадвартай.
- Англи болон Монгол хэлний өндөр түвшний мэдлэгтэй.
- Шударга, хариуцлагатай, нарийн нягт ажиллах чадвартай.
Давуу тал
- Анагаахын салбарт ажиллаж байсан туршлага.
- Редактор, бичгийн ажил эрхэлж байсан туршлага.
- Дижитал платформууд дээр контент бүтээх чадвар.
Бидний санал
- Мэргэжлийн найрсаг багтай хамтран ажиллах.
- Уян хатан ажлын цагийн хуваарь.
- Хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, боломжууд.
- Гүйцэтгэсэн ажлаас хамаарч цалин, урамшуулал.
Та мэргэжлийн контент бүтээх хүсэл эрмэлзэлтэй бол бидэнтэй холбогдоорой!