Дэд гарчиг
Барицитиниб (Baricitinib)
- ATC код
- L04AF02
- Фармакологийн ангилал
- L04AF · Янус киназын (JAK) дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- L04 · Дархлаа дарангуйлах эм
- Хүнд халдвар, сүрьеэ болон бүслүүр үлд зэрэг халдварын эрсдэлийг нэмэгдүүлж болно.
- Венийн бүлэн, зүрх судасны ноцтой хүндрэл болон зарим хорт хавдрын эрсдэлийг эмчилгээний өмнө үнэлнэ.
- Цусны эсийн тоо, элэгний үзүүлэлт болон цусан дахь өөх тосыг эмчийн заавраар хянана.
- Эмчилгээний үед амьд вакцин хэрэглэхээс зайлсхийнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тунг бууруулах шаардлагатай байж болно.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Бөөрний үйл ажиллагааг эмчилгээний өмнө болон явцад үнэлнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хөнгөн болон дунд зэргийн дутагдалтай үед ихэвчлэн тун өөрчлөхгүй.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Элэгний үзүүлэлт ихэсвэл шалтгааныг тодруулж, эмчилгээг түр зогсоох эсэхийг эмч шийднэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- 65 ба түүнээс дээш настанд халдвар, зүрх судасны хүндрэл, бүлэн болон хорт хавдрын эрсдэл өндөр байж болно.
- Тохирох өөр эмчилгээ байхгүй үед ашиг ба эрсдэлийг нягт үнэлж хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.
- Эмчилгээний үед болон зогсоосноос хойш дор хаяж 1 долоо хоног найдвартай хамгаална.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.
Бүслүүр үлд (Herpes zoster, shingles)
Бүслүүр үлд (herpes zoster, shingles, ихэвчлэн товчоор зостер хэмээн нэрлэгддэг) нь варицелла зостер вирус (VZV) дахин идэвхжснээр үүсэх өвчин юм. Үүний шалтгаан нь өмнө нь, жишээлбэл хүүхэд насандаа варицелла зостер вирусын анхдагч халдвар (салхин цэцэг хэлбэрээр) аваад тухайн вирус нь тархи болон нугасны зангилаанд (Ganglion spinale буюу Ganglion sensorium nervi spinalis, Eng.: Spinal ganglion) насан туршид хадгалагдан үлдэх бөгөөд энэ нь дархлаа сулрах үед дахин идэвхжиж, тухайн идэвхжсэн хэсгийн мэдрэлийн зангилааг үрэвсүүлдэгтэй холбоотой байдаг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.