Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Энэ бүлгийн эмүүд вирусийн бүтцэд бус репликацийн циклд нөлөөлдөг. Мөн хэрэглэх хүрээ хязгаарлагдмал буюу цөөн хэдэн вирусийн халдварын үед эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг. Өнөөдөр дэлхий дээр хэрэглэж буй нийт вирусийн эсрэг эмүүдийн дийлэнхийг ХДХВ, херпес вирус, гепатит В, С мөн томуугийн А, В хүрээний вирусийн халдварт хэрэглэж байна. Учир нь вирус бол эсийн доторх туйлбартай шимэгч тул хэрэглэж буй эмүүд нь эзэн эсэд нөлөөлөхгүйгээр вируст нөлөөлөх боломжгүй юм.
Вирусийн эсрэг эмүүд нь бичил биетний эсрэг үйлдэлтэй бусад эм шиг тухайн эмгэг төрүүлэгчийн бүтэц эсвэл үйл ажиллагаанд нь бус эзэн эсийн репликацийн циклийг дарангуйлдаг. Ингэснээр вирусийн ачааллыг бууруулж эзэн биеийн төрөлхийн мөн өвөрмөц дархлааны хариу урвалын нөлөөг сайжруулах замаар буюу вирусийг саармагжуулж бие махбодоос зайлуулах боломжийг олгож халдварыг эмчилдэг.
Вирус бол облигат эмгэг төрүүлэгч, тэрбээр өөрийн нэгж хэсгийг хуулбарлахын тулд эзэн эсийн репликацийн машиныг ашигладаг. Ихэнх вирусийн эсрэг эм вирусийн репликацийн циклд чухал „түлхүүр“ энзимүүдийг дарангуйлдаг.
Вирусийн репликацийн цикл, вирусийн эсрэг эмүүдийн хураангуй | ||
|---|---|---|
Вирусийн репликацийн цикл | Бай | Вирусийн эсрэг эм |
Эзэн эсэд нэвтрэх |
|
|
|
| |
Вирион тайлрах |
|
|
Вирусийн геномийн репликаци | ||
Вирусийн репликацийн цикл
Гепатит В & С-ийн эсрэг хэрэглэх эмүүд
Гепатит В вирусийн эсрэг эмүүд
Гепатит С вирусийн эсрэг эмүүд
Гепатит С-ийн эмчилгээний үндэс
Гепатит С-ийн эмчилгээ
Архаг гепатит В-ийн эмчилгээ
Херпес вирусийн эсрэг эмүүд
Томуугийн вирусийн эсрэг үйлчлэх вирусийн эсрэг эмнүүд
Ретровирусийн эсрэг эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг.