Тогтолцооны улаан яршил (Systemic lupus erythematosus)
Дархлааны системийн архаг идэвхжилийн улмаас эсрэг бие болон бусад уургийн бүтээгдэхүүнүүд үүсэж, биед үрэвсэл явагдан эс, эд, эрхтний гэмтлийг үүсгэдэг аутоиммун өвчин юм. Олон эрхтэн тогтолцоог гэмтээдэг, намжмал болон сэдрэлийн үетэй, дахилттай өвчин юм. Шалтгаан тодорхойгүй, олон хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг.
Харин өвчний хөгжилтэй холбоотой олон хүчин зүйлүүд тодорхой бөгөөд үүнд удамзүй, дааврын зохицуулга, хүрээлэн буй орчны хүчин зүйл, халдвар, эмийн бодис, хорт зуршил (бүдүүвч 1) зэрэг нөлөөлдөг. Үений үрэвсэл, үеэр өвдөх болон арьс, арьсан доорх өөрчлөлтүүд зэрэг шинж тэмдгүүд эмнэлзүйд илэрнэ. Зовиур, өвчний түүх, эмнэлзүйн шинжүүд, шинжилгээний өөрчлөлтүүдийг онцгой анхаарч, бусад шалтгаан, өвчнүүдээс ялган оношилно.
Эмчилгээний зорилго нь амьдрах хугацааг уртасгах, өвчнийг намжмал үед байлгах, эрхтэн гэмтэхээс урьдчилан сэргийлэх, эмийн хоруу чанарыг багасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх, өвчний менежментэд өвчтөний оролцооны талаар эрүүл мэндийн боловсрол олгоход оршино.
- Хүйсийн харьцаа ♀ > ♂
- Хүүхэд 3:1
- Насанд хүрэгчид 7:1 – 15:1
- Хөгшин хүмүүс ~ 8:1
- Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд түлхүү өвчилдөг (~90%).
- 65%-д нь 16-55 насанд өвчин эхэлдэг.
- Тархалт 20-240/100,000 тохиолдол.
- Жил бүр 1-10/100,000 тохиолдол нэмж бүртгэгддэг.
- Африк-Америк, Ази, Латин америк хүмүүст өвчлөл илүү.
- 20-р зууны сүүлийн 40 жилд өвчлөл 3 дахин нэмэгдсэн.
- Манай улсын хувьд тархалтын судалгаа хийгдээгүй боловч бүртгэгдсэн байдлаар
- 2014 онд 142
- 2015 онд 256
- 2016 онд 192
- 2017 онд 251
- 2018 онд 304 тохиолдол тус бүр шинээр оношлогдсон байна.
- M32Тогтолцоот улаан чонон ярSystemic lupus erythematosus
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэл зүй ба хүндрэл
Оношлогоо
Эмчилгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.