Дэд гарчиг
Домперидон (Domperidone)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A03FA03
- Фармакологийн ангилал
- A03FA · Ходоод гэдэсний хөдөлгөөн идэвхжүүлэгч эм (прокинетик)
- Эмчилгээний бүлэг
- A03 · Ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэгийн эм
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Зөвхөн дотор муухайрах, бөөлжих шинжийг богино хугацаанд эмчлэхэд хэрэглэнэ. Хамгийн бага тунгаар 7 хоногоос удаан хэрэглэхгүй.
- Зүрхний цахилгаан бичлэгийн QT уртсах, ховдлын хэм алдагдах болон гэнэтийн нас барах эрсдэлтэй.
- QT уртасгадаг эсвэл домперидоны хэмжээг нэмэгдүүлдэг эмтэй хавсруулахгүй.
- Зүрх дэлсэх, ухаан балартах үед эмийг зогсоож яаралтай эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хүнд дутагдалтай үед нэг удаагийн тунг өөрчлөх шаардлагагүй.
- Давтан хэрэглэх бол хэрэглэх давтамжийг өдөрт нэг эсвэл хоёр удаа болгон багасгаж, тунг тохируулна.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний дунд болон хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Элэгний хөнгөн үйл ажиллагааны алдагдалтай үед тун тохируулах шаардлагагүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- 60-аас дээш насанд зүрхний хэм алдагдах эрсдэл нэмэгдэнэ.
- Хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэж, хавсарсан эм болон зүрхний эрсдэлийг шалгана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хязгаарлагдмал. Эмчилгээний үр ашиг нь боломжит эрсдэлээс илүү үед хэрэглэж болно.
- Хөхүүл үед: Домперидон хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Нярайд зүрхний гаж нөлөө үүсэх эрсдэлийг үгүйсгэх боломжгүй тул хөхүүлэх эсвэл эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Гердилиум (Gerdilium)PT. Otto Pharmaceutical Industries · Бүрхүүлтэй шахмал · 10 мгЭМДДэлгэрэнгүй
- Домперон 1 мг/мл, 30 мл (Domperon)Cadila Pharmaceuticals Ltd · Тарилгын суспензи · 1 мг / млДэлгэрэнгүй
- Кости (Costi)Medochemie Ltd · Шахмал · 10 мгЭМДДэлгэрэнгүй
- Мотилиум (Motilium)Janssen - Cilag, France for Johnson & Johnson LLC · Бүрхүүлтэй шахмал · 10 мгЭМДДэлгэрэнгүй
Зүрхний цахилгаан бичлэг ЭКГ (Electrocardiography ECG)
Зүрхний үйл ажиллагаа болон эмгэгийг оношлоход хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт арга нь Зүрхний цахилгаан бичлэг буюу Электрокардиографи (ЭКГ) юм.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …