Дэд гарчиг
Галоперидол (Haloperidol)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- N05AD01
- Фармакологийн ангилал
- N05AD · Бутирофеноны уламжлал
- Эмчилгээний бүлэг
- N05 · Сэтгэцийн үйл ажиллагааг дарангуйлах эм
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Эмчилгээний өмнө болон явцад , цусан дахь кали, магнийн хэмжээг хянана. QT уртсах, хэм алдагдах эрсдэлтэй эмтэй хавсруулахгүй.
- Булчин хөших, халуурах, ухаан санаа өөрчлөгдөх шинж илэрвэл нейролептикийн хорт хам шинжийг сэжиглэж эмийг зогсооно.
- Хөдөлгөөний эмгэг, хожуу дискинези илэрвэл тунг дахин үнэлнэ.
- Хамгийн бага үр дүнтэй тунг хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Ердийн үед тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай бол бага тунгаар эхэлж, эмнэлзүйн хариу урвалыг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед эхлэх тунг хоёр дахин багасгаж, тунг аажим нэмэгдүүлэн хянана.
- Элэгний хүнд өвчтэй үед онцгой болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, тунг аажим нэмэгдүүлнэ.
- Уналт, хөдөлгөөний эмгэг, зүрхний хэм алдагдах эрсдэлийг тогтмол хянана.
- Дементэй ахмад настанд нас баралт болон тархины судасны хүндрэл нэмэгдэх эрсдэлтэй.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Эмчилгээний үр ашиг нь боломжит эрсдэлээс илүү үед хэрэглэж болно.
- Жирэмсэн үед: Жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэвэл нярайд хөдөлгөөний эмгэг, булчингийн сулрал, амьсгал болон хооллолтын хүндрэл илэрч болзошгүй тул нярайг хянана.
- Хөхүүл үед: Халоперидол хөхний сүүгээр ялгарна. Хөхүүлэх эсвэл эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг эхэд үзүүлэх эмчилгээний ач холбогдлыг харгалзан шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …