Галоперидол (Haloperidol)
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
N05AD01
Чухал анхааруулга
- Эмчилгээний өмнө болон явцад ЭКГ, цусан дахь кали, магнийн хэмжээг хянана. QT уртсах, хэм алдагдах эрсдэлтэй эмтэй хавсруулахгүй.
- Булчин хөших, халуурах, ухаан санаа өөрчлөгдөх шинж илэрвэл нейролептикийн хорт хам шинжийг сэжиглэж эмийг зогсооно.
- Хөдөлгөөний эмгэг, хожуу дискинези илэрвэл тунг дахин үнэлнэ.
- Хамгийн бага үр дүнтэй тунг хэрэглэнэ.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Ердийн үед тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай бол бага тунгаар эхэлж, эмнэлзүйн хариу урвалыг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед эхлэх тунг хоёр дахин багасгаж, тунг аажим нэмэгдүүлэн хянана.
- Элэгний хүнд өвчтэй үед онцгой болгоомжтой хэрэглэнэ.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, тунг аажим нэмэгдүүлнэ.
- Уналт, хөдөлгөөний эмгэг, зүрхний хэм алдагдах эрсдэлийг тогтмол хянана.
- Дементэй ахмад настанд нас баралт болон тархины судасны хүндрэл нэмэгдэх эрсдэлтэй.