Дэд гарчиг
Гидроксихлорохин (Hydroxychloroquine)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- P01BA02
- Фармакологийн ангилал
- P01BA · Аминохинолин
- Эмчилгээний бүлэг
- P01 · Эгэл биетний эсрэг эм
- Торлогийн эргэлт буцалтгүй гэмтэл үүсч болно. Тунг бодит жинд тохируулж суурь болон тогтмол нүдний хяналт хийнэ.
- QT уртасгах, кардиомиопати, гипогликеми болон мэдрэл булчингийн гэмтэл үүсч болно.
- дутагдал, псориаз болон олон QT эмд болгоомжтой.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед гидроксихлорохин биед хуримтлагдаж, нүдний торлог гэмтэх эрсдэл нэмэгдэж болно.
- Тунг бууруулах эсэхийг үнэлж, нүд болон зүрхний хяналтыг ойр ойрхон хийнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тунг бууруулах эсэхийг үнэлнэ.
- Элэгт хоруу нөлөөтэй бусад эмтэй хавсарч байгаа эсэхийг шалгана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бөөр, нүд, зүрхний үйл ажиллагаа болон эмийн харилцан үйлчлэлийг нягт хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Аутоиммун өвчний хяналтыг хадгалах үр ашиг чухал.
- Хувь хүний заалтаар үр ашиг, эрсдэлийг үнэлж үргэлжлүүлж болно.
Хөхүүл үе
- Хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна.
- Удаан эмчилгээний үед нярайн эрсдэлийг үнэлж хэрэглэж болно.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
G6PD
Glucose-6-phosphate dehydrogenase – Глюкоз-6-фосфат дегидрогеназа
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …