Мелоксикам – Meloxicam
Жороор олгох нөхцөл
Жортой
Эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Фармакологийн ангилалЭмчилгээний бүлэг
Чухал анхааруулга
- Хамгийн бага үр дүнтэй тунг богино хугацаанд хэрэглэнэ.
- Ходоод гэдэсний цус алдалт, зүрх судас, бөөр, элэг болон арьсны хүнд гаж нөлөө үүсч болно.
- Цустай бөөлжих, өтгөн хар гарах, цээж өвдөх, шээс багасах эсвэл цэврүүт тууралт илэрвэл эмийг зогсооно.
- Бусад үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмтэй хавсруулахгүй.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Диализгүй бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Диализтай үед өдөрт 7.5 мг-аас ихгүй хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хөнгөн болон дунд алдагдалтай үед тун тохируулах шаардлагагүй.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Моксик (Moxic)
PT. Otto Pharmaceutical IndustriesДэлгэрэнгүй
Мелбек (Melbek)
Nobel Almaty Pharmaceutical Factory JSCДэлгэрэнгүй