Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Мелбек (Melbek)

    Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    15мг-1.5 мл · №3

    Бүртгэлийн дугаар: F20130129MP03220
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • Цээрлэлт:
    • Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
    • Мелбекийг мелоксикамд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
    • Аспирин болон стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийг хэрэглэсний дараа гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс болон бусад харшилтай төстэй урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст хэрэглэхгүй. Ийм өвчтөнд хүнд явцтай, ховор тохиолдолд нас баралтаар төгсдөг анафилаксын урвал ажиглагдаж болно. (“хэрэглэх онцлог ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
    • Хэрэглэх онцлог ба болгоомжлол
    • Хоол боловсруулах замын зүгээс илрэх нөлөө: Стероид бус үрэвслийн эсрэг , ялангуяа мелбек нь хүнд явцтай гаж нөлөө (зарим үед амьдралтай нийцдэггүй) үүсгэж болно: ходоод, нарийн ба бүдүүн гэдэсний , цус алдалт, шархлаа, цооролт. Эдгээр шинж нь стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэж байгаа өвчтөнд ямар ч үед (анхааруулах шинжтэй болон шинжгүй) илэрч болно. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед хоол боловсруулах замын дээд хэсгийн зүгээс илрэх хамгийн өргөн илэрдэг зовиурын нэг бол хоол боловсруулах замын хямрал юм. Иймээс эмчилгээ эхлэхээс өмнө өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байсан ч эмч ба өвчтөн ходоод гэдэсний шархлаа болон цус алдалтанд анхаарал хандуулах шаардлагатай. Эмчилгээг эхлэхээс өмнө өвчтөн хоол боловсруулах замын зүгээс ажиглагддаг таагүй шинжийн талаар мэдээлсэн байна. Лабораторийн шинжилгээний үечилсэн үзүүлэлт нь үнэн магадлалтай эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Таван өвчтөнөөс зөвхөн нэг хүнд л стероид бус үрэвслийн эсрэг эмийн хүнд явцтай гаж нөлөөний шинж тэмдэг ажиглагддаг.
    • Стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэсэнтэй холбоотой илрэх хоол боловсруулах дээд замын цооролт, шархлаа, их хэмжээний цус алдалт нь 1 жил хэрэглэсэн өвчтөний ойролцоогоор 2-4%, 3-6 сар хэрэглэсэн өвчтөний дунджаар 1%-д нь тус тус ажиглагдсан байна.
    • Ходоодны шархлаатай буюу эсвэл ходоод гэдэсний цус алдалтын өгүүлэмжтэй өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг болгоомжтой хэрэглэнэ. Түүнчлэн бэлдмэлийг настангууд болон бие султай өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ. Учир нь ийм өвчтөнд хоол боловсруулах замын зүгээс хүнд явцтай, зарим үед үхэлд хүргэж болох гаж нөлөө ажиглагддаг байна.
    • Стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэж байгаа өвчтөнд хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө илрэх эрсдлийг багасгах зорилгоор бэлдмэлийг эмчилгээний бага тунгаар, аль болох богино хугацаагаар хэрэглэнэ. Маш өндөр эрсдэлтэй өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг ороогүй өөр эмчилгээ хийнэ.
    • Стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэж байгаа ходоод гэдэсний цус алдалт, эсвэл идэгдмэл шархлааны өгүүлэмжтэй өвчтөнд хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл дээрх эрсдэлт хүчин зүйлгүй өвчтөнтэй харьцуулвал 10 дахин илүү байна.
    • Стероид бус үрэвслийн эсрэг эмийг ууж хэрэглэдэг кортикостероид болон цусны бүлэгнэлтийг саатуулагч эмтэй хамт хэрэглэж байгаа өвчтөний ходоод гэдэсний замаас цус алдах эрсдлийг ихэсгэх бусад хүчин зүйлд стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэх, тамхи, архи, настангууд, биеийн байдал сул байх зэрэг орно.
    • Анафилаксын урвал: Мелоксикамыг хэрэглэх үед стероид бус үрэвслийн эсрэг бусад эмийн нэгэн адил анафилаксын урвал илэрч болно. Анафилаксын урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай. Мелоксикамыг аспирин болон стероид бус үрэвслийн эсрэг бусад эмтэй (ялангуяа хамрын улайнхайтай болон уйланхайгүй хамрын салст бүрхүүлийн үрэвслийн өгүүлэмжтэй өвчтөнд) хэрэглэхгүй. Учир нь энэ нь хүнд явцтай, үхэлд хүргэх гуурсан хоолойн агчил үүсгэх шалтгаан болдог.
    • Бөөрний өвчин: Мелоксикамыг бөөрний илэрхий дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
    • Элэгний системийн зүгээс илрэх нөлөө: Мелоксикам болон стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэж буй өвчтөний 15%-д нь элэгний үйл ажиллагааны нэг болон хэд хэдэн үзүүлэлт ихэсдэг байна. Эдгээр үзүүлэлтийн хэлбэлзэл нь хэвийн хэмжээнээс ихэсч болох ба өөрчлөлтгүйгээр үлдэнэ. Эсвэл эмчилгээний явцад арилна.
    • Стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэсэн өвчтөний 1%-д нь АЛТ, АСТ-ын хэмжээ мэдэгдэхүйц (хэвийн хэмжээнээс 3 дахин ба түүнээс илүү) ихэссэн. Ховор тохиолдолд хүнд явцтай элэгний эмгэг, ялангуяа шарлалт, цочмог ба цочмогдуу элэгний дистрофи, элэгний үхжил, элэгний дутагдал (зарим үед нас баралтаар төгсөх) ажиглагдсан.
    • Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинжтэй өвчтөнд мелоксикамын эмчилгээг эхлэхээс өмнө илэрч болох хүндрэлийн талаар мэдээлсэн байна. Элэгний өвчний эмнэлзүйн шинж болон системийн шинж (жишээ нь эозинофилийн тоо олшрох, тууралт гэх мэт) илэрвэл бэлдмэлийн эмчилгээг зогсооно.
    • Бөөрний системийн зүгээс: Илэрхий усгүйжсэн өвчтөнд бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд эмчилгээг эхлэхийн өмнө шингэн нөхнө.
    • Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ нь бөөрний хөхлөгийн үхжил ба бөөрний үйл ажиллагааны бусад өөрчлөлт үүсэх шалтгаан болно. Бөөрний простанландин бөөрний цусны урсгалыг барихад зохицуулах нөлөө үзүүлж буй өвчтөнд бэлдмэл хортой нөлөө үзүүлж болно. Ийм өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг хэрэглэхэд тунгаасаа хамаарч простагландин үүсэлт ба бөөрний цусны урсгалыг багасгах бөгөөд бөөрний цочмог дутагдал үүсгэж болно. Стероид бус үрэвслийн эсрэг эмийг зогсооход дээрх шинж арилна. Эрсдэлт бүлгийн өвчтөнд элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, зүрхний дутагдал, шээс хөөх ба ангиотензин хувиргагч ферментийг хориглогч хэрэглэж байгаа өвчтөн, настай хүмүүс хамаарна. Бөөрний дутагдалтай өвчтөнг онцгой хяналтан байлгана. Учир нь бэлдмэлийн метаболит бөөрөөр ялгардаг.
    • Цусны системийн зүгээс илрэх нөлөө: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үед зарим үед цус багадалт ажиглагдах ба энэ нь шингэн хуримтлагдах, хоол боловсруулах замын далд болон их хэмжээний цус алдалт, цус төлжилт хангалтгүй байгаагаас үүсэж болно.
    • Стероид бус үрэвслийн эсрэг , ялангуяа мелоксикамыг удаан хугацаагаар хэрэглэж буй өвчтөнд цус багадалтын шинж илэрвэл гематокрит болон гемоглобины хэмжээг хянах шаардлагатай.
    • Простагландины нийлэгжилтийг саатуулдаг эмийн бэлдмэл нь тромбоцитын үйл ажиллагаа болон судасны урвалд нөлөөлж цус алдалт үүсгэж болно. Стероид бус үрэвслийн эсрэг нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлан цус гоожих хугацааг уртасгана.
    • Стероид бус үрэвслийн эсрэг бусад эмээс ялгаатай нь аспирины тромбоцитын бөөгнөрөмтгий чанарт нөлөөлөх үйлдэл бага, үргэлжлэх хугацаа нь богино байдаг ба үйлдэл нь эргэж хэвийн болдог.
    • Мелоксикам хэрэглэж өвчтөнд тромбоцитын үйл ажиллагааны өөрчлөлт, ялангуяа цусны бүлэгнэлт дарангуйлагдах шинж ажиглагдана. Эдгээр өвчтөн болон түүнчлэн стероид бус үрэвслийн эсрэг эмээс гадна цусны бүлэгнэлтийг саатуулагч хэрэглэж байгаа өвчтөн онцгой болгоомжтой хэрэглэнэ.
    • Шингэн хуримтлагдах ба хаван: Стероид бус үрэвслийн эсрэг (мелоксикам) хэрэглэж байгаа зарим өвчтөнд шингэн хуимтлагдах, хавагнах шинж илэрнэ. Иймээс зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх эмгэг, хаван бүхий өвчтөнд мелоксикамыг стероид бус үрэвслийн эсрэг бусад эмтэй нэгэн адилаар маш болгоомжтой хэрэглэнэ.
    • Гуурсан хоолойн багтраа: Гуурсан хоолойн багтраатай өвчтөнд аспирины багтраа үүсэж болно. Ийм өвчтөнд аспирин хэрэглэвэл маш хүнд явцтай амь насанд аюултай гуурсан хоолойн агчил үүсэж болно.
    • Аспиринд мэдрэг өвчтөнд аспириныг стероид бус үрэвслийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэх үед солбицсон урвал (гуурсан хоолойн агчил) ажиглагдсан. Иймээс мелоксикамыг аспиринд мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй ба өмнө нь багтраагаар өвдөж байсан өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368