Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Метронидазол – Metronidazole

    Жортой
    Эмчийн ангилал:
    Антибиотик / Нян болон эгэл биетний эсрэг эм
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    [ХЭРЭГЛЭХ ЗААЛТУУД]

    Метронидазол нь эмгэг төрүүлэгч бичил организмын эсрэг өргөн хүрээний, ялангуяа Бактеройдууд, Фузобактер, Клострид, Эубактер, агааргүйтэн кокк, болон Гарднерелла вагиналисийн төрлүүдэд идэвхитэй үйлдэлтэй. Мөн Трихомонадын  вагиналис, Энтамиоба хистолитика, Гардиа ламблиа, Балантидиум коли ба Хеликобактери пилоригийн эсрэг үйлдэлтэй. Метронидазол нь насанд хүрэгсэд болон хүүхдэд дараах тохиолдолуудад хэрэгдэгддэг.

    1)    Агааргүйтэн бактериуд ялангуяа бактеройдууд болон агааргүйтэн стрептококкын гаралтай мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх 

    2)    Сепсис, бактереми, перитонит, гавал тархины абсцесс, үхжилт пневмони, остеомиелит, төрөлтийн дараах сепсис, аарцгийн хөндийн абсцесс, аарцгийн целлулит агааргүйтэн нян утгасан мэс заслын дараах шархны халдвар

    3)    Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн шээс бэлгийн замын трихомонад

    4)    Бактерийн шалтгаант үтрээний халдвар (өвөрмөц бус үтрээний үрэвсэл, агааргүйтэн үтрээний халдвар юмуу Гарднереллагийн вагиналис)

    5)    Бүх төрлийн амебиалис (дотор эрхтэний болон дотор эрхтэний бус өвчнүүд шалтгаангүй цист зөөвөрлөгч)

    6)    Гиардиазис

    7)    Шархлаат цочмог гингивит

    8)    Шүдний цочмог халдварууд (ж/нь: цочмог перикоронит болон цочмог апикал халдварууд)

    9)    Агааргүйтэнээр халдварлагдсан хөлийн шарх, даралтын шарх

    10) Аарцгийн шархлаа хавсарсан хеликобактерийн халдварын гурвалсан эмчилгээнд

    [ХОРИГЛОХ ЗААЛТ]

    1. Нитроимидазол, метронидазол эсвэл түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшилтэй бол.
    2. Жирэмсэн – Трихомонад юмуу бактерийн гаралтай үтрээний үрэвсэлтэй өвчтөнд жирэмслэлтийн эхний 3 сарын хугацаанд метронидазолийг хэрэглэж болохгүй
    3. 1 удаагийн өндөр тунгаар (2 г) хэрэглэсэн бол 12-24 цагийн хугацаанд хөхүүлж болохгүй

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077